Монголын таеквондогийн холбоо болон БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яам хамтран жил бүр зохион байгуулдаг уламжлалт "Элчингийн цом" тэмцээн анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулагдана.
Жил бүрийн намар зохион байгуулагддаг таеквондогийн "Элчингийн цом" тэмцээн нь энэ жил ковид-19 цар тахлын улмаас анх удаа цахим орчинд таеквондо пүмсэ төрлөөр зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн тэмцээнд 40 байгууллагын 400 гаруй тамирчид оролцож байгаагаас хамгийн бага нь зургаан настай бяцхан тамирчин байгаа бол хамгийн ахмад нь 40 настай мастер тамирчин хүртэл оролцож байна. Хоёр хоногийн дараа буюу 10 дугаар сарын 9-ний өдрөөс 16-ны өдрийг хүртэл нийт найм хоногийн турш үргэлжлэн явагдах тэмцээн нь ганцаарчилсан пүмсэ, багийн пүмсэ, холимог багийн пүмсэ, чөлөөт пүмсэ төрлүүдээр явагдахаас гадна бүсний ангиллаар зохион байгуулагдаж байна.
"Элчингийн цом-2021" таеквондогийн цомын тэмцээнийг таеквондогийн спортыг дэмжигч LiveTV HD телевиз болон спортын төрөлжсөн мэдээ, мэдээллийн www.livetv.mn/sport суваг уламжлал ёсоор шууд дамжуулан үзүүлэх болно.
Тэмцээний хуваарь:
10 дугаар сарын 9-ний өдөр /Бямба гараг/
15:00 цагт С ангиллын ганцаарчилсан пүмсэ /Урьдчилсан шат/
22:00 цагт давталт
10 дугаар сарын 10-ны өдөр /Ням гараг/
15:00 цагт В ангиллын ганцаарчилсан пүмсэ /Урьдчилсан шат/
22:00 цагт давталт