Хүнд жинд анх удаа монгол бөх ДАШТ-ий медаль хүртлээ

Сурталчилгаа
Хүнд жинд анх удаа монгол бөх ДАШТ-ий медаль хүртлээ

Энэ өдрүүдэд Норвеги улсын Осло хотноо бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ зохион байгуулагдаж байгаа билээ.

 

ДАШТ-ий эхний өдөр чөлөөт бөхийн 61, 74, 86, 125 кг жингүүдийн барилдаанаар эхэлж манай улсаас 61 кг жинд Т.Түвшинтулга, 74 кг жинд Э.Бямбадорж, 86кг жинд Г.Ганхуяг, 125 кг жинд М.Лхагвагэрэл нар барилдлаа. 61кг жинд барилдсан Т.Түвшинтулгын хэсгийн бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. 

ДАШТ-ий хүрэл, 2016 оны Азийн АШТ-ий хүрэл, 2014 оны оюутны дэлхийн аварга, ОУХМ Т.Түвшинтулга дагах барилдаанд Туркийн Эмрах Орманоглуг ялсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд 2018 оны 23 хүртэлх насны дэлхийн аварга Японы Тошихиро Хасегавад оноогоор цэвэр (1:12) ялагдан ДАШТ-ий шагналт тавдугаар байрт шалгарлаа.

Харин “Токио-2020” олимпын тавдугаар байрын шагналт, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын болон 23 хүртэлх насны Азийн дэд аварга, үндэсний шигшээ баг, “Даян” дэвжээ, “Жем Интернэшнл” компанийн тамирчин ОУХМ М.Лхагвагэрэл Ослогийн “Жордал Амфи” ордонд Монголын багийн анхны хүрэл медалийг авчирлаа. Тэрбээр Монголын чөлөөт бөхийн түүхэнд хамгийн хүнд жинд дэлхийн дэвжээнээс анхны медалийн эзэн болж байна.
Тэрбээр дагахад Австрийн Йоханнес Людуширыг 4:0-ээр ялж медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.

Улмаар медальтай үлдэх эсэхээ шийдэх шийдвэрлэх барилдаанд энэ жилийн Азийн аварга, Казахстаны туршлагатай бөх Олег Болтиныг 5:3-аар ялж ДАШТ-ий хүрэл медалийн эзэн боллоо. 

“Осло-2021” ДАШТ-ий хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 79, 92 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан боллоо. 65 кг жинд “Хүч” спорт хороо, “Бүтэн бүрмэл” компанийн тамирчин ОУХМ Т.Тулга өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Тэрбээр хагас шигшээд энэ жилийн насанд хүрэгчдийн Европын аварга ОХУ-ын Загир Шахиевтай барилдаж 4:4-өөр бүх онооны чанараар тун эргэлзээтэй үнэхээр харамсалтай ялагдал хүлээв. Харин манай бусад бөхчүүд дараах үр дүнг үзүүллээ.

  • 57кг жинд МУГТ Э.Бэхбаяр эхний даваанд Казахстаны Мейрамбек Картбайг 10:5-аар ялсан. Улмаар дараагийн даваанд Беларусийн якут легионер Арыйан Тютринд 1:3-аар ялагдан тэмцээнээ дуусгалаа.
  • 79кг жинд Б.Бат-Эрдэнэ Энэтхэгийн Балиан Гуровыг оноогоор цэвэр ялсан ч 1/8 шигшээд энэ жилийн Европын дэд аварга Францын Сайфедин Алекмад 5:7-гоор ялагдлаа.
  • 92кг жинд Д.Оргилох тэгшитгэлийн барилдаанд “Рио-2016” олимпын наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга АНУ-ын Жейден Кокстой зоримог шийдэмгий барилдсан ч 2:13-аар ялагдлаа. Алдарт бөх Кокс хагас шигшээд ялагдсан тул манай бөх дагах барилдаан хийх боломжгүй болсон юм.

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0