П.Гнетто 10 жилийн дараа гранпри тэмцээнд аваргаллаа

Сурталчилгаа
П.Гнетто 10 жилийн дараа гранпри тэмцээнд аваргаллаа

"Токио 2020" олимпын наадмаас хойш удтал хүлээсний эцэст жудо бөхийн тэмцээнүүд Загребын гранпри тэмцээнээр эхэллээ.

 

Энэ сарын 24-26-ны өдрүүдэд Хорват улсын Загреб хотноо зохион байгуулагдсан гран при тэмцээнд 35 орны 243 жүдоч өрсөлдлөө. Энэхүү тэмцээний нэг онцлог нь шинэ залуу тамирчид олноор өрсөлдсөн явдал байлаа. Магадгүй Загребийн гран при тэмцээнд олон улс Парис 2024 олимпын наадамд сойж буй тамирчдаа оролцуулсан байж болно. Ирэх 2022 оны тавдугаар сараас шинэ олимпын циклийн оноо олгогдож эхлэх ч шинэ, залуу тамирчид том дэвжээн дээр гарч өөрийгөө сорих боломж байсан байж мэднэ. Хэдийгээр шинэ, залуу тамирчид олноор оролцсон ч хашир туршлагатай тамирчид ч цөөнгүй оролцлоо. Тухайлбал олимпын хүрэл, Европ тивийн аварга Францын П.Гнетто эмэгтэйчүүдийн -57кг жинд аварга боллоо. Энэ нь түүний гран при ангиллын тэмцээнээс хүртэж буй гурав дахь алтан медаль нь бөгөөд хамгийн сүүлд одоогоос 10 жилийн өмнө Бакугийн гран при тэмцээний -52кг жинд түрүүлж байлаа. Багийн дүнгээр Франц улс гурван алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Нидерланд улсын баг тамирчид хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар удаалсан байна. 

Жүдо бөх сонирхогчдыг ирэх сарын 6-10-ны өдрүүдэд Итали улсын Олбиа хотноо зохион байгуулагдах залуучуудын ДАШТ хүлээж байна. Тус ДАШТ-д одоогийн байдлаар 78 орны 507 жүдоч өрсөлдөх урьдчилсан мэдүүлгээ өгөөд байгаа ба манай улсаас ч өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцохоо мэдэгдээд байна. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0