Сонирхогчдын олон улсын боксын холбоо (AIBA) 75 жилийн түүхэндээ анх удаа маш өндөр шагналын сантай ДАШТ-ийг зохион байгуулах гэж байна.
Тодруулбал ирэх 10 дугаар сарын 24-ний өдрөөс 11 дүгээр сарын 6-ны өдрийн хооронд Серби улсын Белград хотноо зохион байгуулагдах сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ий нийт шагналын сан 2.6 сая ам.доллар байна.
- Алтан медаль 100.000 ам.доллар
- Мөнгөн медаль 50.000 ам.доллар
- Хүрэл медалийн хоёр тамирчин тус бүр 25.000 ам.доллар байх ажээ.
1974 онд эрэгтэйчүүдийн ДАШТ анх зохион байгуулагдаж эхэлсэн бол эмэгтэйчүүдийн ДАШТ 2001 оноос зохион байгуулагдаж эхэлсэн түүхтэй. Манай улсын хувьд түүхэндээ ДАШТ-ээс нэг алт, дөрвөн мөнгө, долоон хүрэл медаль хүртэж байсан түүхтэй. Энэ удаагийн ДАШТ-д өрсөлдөх монголын багийн тамирчдын сонгон шалгаруулалт явагдаж дууссан хэдий ч нийгмийн дуулиан тариад буй эрэгтэйчүүдийн -60кг жинд МУГТ Э.Цэндбаатар, залуу тамирчин О.Тулга нарын хувьд сорил тулаан ирэх сарын 3-ны өдөр явагдаж манай баг эцэслэгдэн зарлагдахаар боллоо.