🔴 LIVE: "Power Taekwondo" тэмцээний финалын тулаан

Сурталчилгаа
🔴 LIVE: "Power Taekwondo" тэмцээний финалын тулаан

Таеквондогийн спортын тулааны нэгэн шинэ төрөл болох "Power Taekwondo" төрлийн нэгдүгээр улирлын шигшээ тулааныг шууд дамжуулан үзүүлж байна. 

 

Олимпын төрөлт таеквондогоос ялгаатай нь онооны систем нь өшиглөлтийн хүч, таеквондогийн техникт суурилсан, илүү үзүүштэй тулаан явагдахаараа онцлог юм. 

Power Taekwondo төрлийн тулааны дүрэм:

  • Ганцаарчилсан тулаанд тус бүр хоёр минутаар гурван үе тулалдах ба түрүүлж хоёр үед ялалт байгуулсан тамирчин ялалт авна. 
  • Тулааны үе бүр 100 онооноос эхэлж хасагдах зарчмаар явагдана. 
  • Өрсөлдөгчийн 100 оноог түрүүлж дуусгах эсвэл тухайн үеийн цаг дуусахад өндөр оноотой үлдсэн тамирчин тухайн үед ялалт байгуулна. 
  • Гараар цээжинд оновчтой довтолсон тохиолдолд өрсөлдөгчийн онооноос долоон оноо хасна. 
  • Цээжинд хөлөөр довтлоход өшиглөлтийн хүчээс хамаарч өрсөлдөгчийн онооноос 7-оос 40 оноо хүртэл хасах боломжтой. 
  • Толгойд өшиглөхөд өрсөлдөгчийн онооноос 20 оноо хасна. 
  • Таеквондогийн үзүүштэй техник ашиглан оноо авсан тохиолдолд өрсөлдөгчийн онооноос нэмж 20 оноо хасах боломжтой. 
  • Хориотой үйлдэл хийсэн тохиолдолд торгуулийн 10 секунд үйлчилнэ. 
  • Өрсөлдөгчийн торгуулийн цагт оноо авсан тохиолдолд тухайн оноогоо хоёр дахин нэмэгдүүлэн авах боломжтой. 
  • Багийн төрөлд гурван минутаар тус бүр гурван үе тулалдана. 

Яг одоо Солонгосын таеквондогийн холбооноос зохион байгуулж буй нэгдүгээр улирлын аварга шигшээ тулаан явагдаж байгаа ба +75кг жингийн тулаанууд явагдаж байна. 

Тус тэмцээний шагналын сан:

Ганцаарчилсан тулаанд алтан медаль хүртсэн тохиолдолд таван сая вон, мөнгөн медаль гурван сая вон, хүрэл медаль нэг сая вон, багийн тулаанд түрүүлсэн баг таван сая вонын шагнал тус тус хүртэнэ. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0