Дэлхийн аваргууд жингээ тэргүүлэн тулалдана

Сурталчилгаа
Дэлхийн аваргууд жингээ тэргүүлэн тулалдана

"Токио-2020" паралимпын наадам өндөрлөхөд дөрөв хоног үлдлээ. 

Ес хоногийн дараах байдлаар БНХАУ-ын баг тамирчид 64 алт, 41 мөнгө, 33 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол Их Британи улс 30 алт, 23 мөнгө, 30 хүрэл медаль хүртсэн амжилтаар удаалж байна. Одоогийн байдлаар дэлхийн 74 орон медаль хүртээд байгаагаас Монгол улсын хувьд Пауэрлифтингийн 107 кг жинд МУГТ Э.Содномпилжээгийн хүртсэн алтан медалийн чанараар 52-т жагсаж байна. 

Маргааш /есдүгээр сарын 2-ны өдөр/ паралимпын наадмын таеквондогийн төрөл эхлэх ба манайхны гол найдвар тавьж буй хоёр тамирчин маань тулалдах хуваарьтай байна. Тодруулбал: пара таеквондогийн эрэгтэйчүүдийн к44 ангиллын -61кг жинд пара таеквондогийн дэлхийн дөрөв, Ази тивийн таван удаагийн аварга, монголын пара таеквондогийн үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ Г.Болор-Эрдэнэ тулалдах бол эмэгтэйчүүдийн -49кг жинд пара таеквондогийн ДАШТ-ий алт, мөнгө, Ази тивийн гурван удаагийн аварга, монголын пара таеквондогийн үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин ОУХМ Х.Энхтуяа нар тулалдана. 

Манай тамирчид хэн хэн нь жингээ тэргүүлэн тулалдах тул эхний тойрогт гоц мөргөж Х.Энхтуяа хоёрдугаар тойрогт Узбекистан болон Афганистан улсын тулаанчдын хэн ялсантай нь Улаанбаатарын цагаар 11 цагт, Г.Болор-Эрдэнэ хоёрдугаар тойрогт дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Италийн Боссоло Анонино болон Узбекистаны Тохиров Зухриддины нарын хэн ялсантай нь Х.Энхтуяагийн тулааны араас шууд залгуулаад тулалдах хуваарьтай байна. 

К44 ангиллын эмэгтэйчүүдийн -49кг жингийн оноолт

К44 ангиллын эрэгтэйчүүдийн -61кг жингийн оноолт


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0