"Токио-2020" олимпын наадам, жүдо бөхийн дөрөв дэх өдрийн шигшээ барилдаанууд явагдаж байна.
Эрэгтэйчүүдийн -81кг жинд: Дэлхийн аваргын алт, хүрэл медальт С.Моллай энэ жинд Монгол улсыг төлөөлөн барилдаж байгаа ба тэрээр эхний тойрогт гоц мөргөсөн. Улмаар дараах барилдаануудыг хийлээ.
- Хоёрдугаар тойрогт Жакарта-2018 Азийн наадмын аварга Казахстаны Дидар Хамзаг цэвэр яллаа. Хоёр бөхийн хувьд өмнө нь хоёр удаа учраа таарахад Д.Хамза даваад байсан юм.
- Гуравдугаар тойрогт Азербайжаны залуу бөх Фатиев Мурадтай анх удаа учраа тааран барилдаж нэмэлт цагт ялсан.
- Хэсгийн аваргын төлөө өнгөрсөн сард ДАШТ-ий мөнгөн медаль хүртсэн Гүржийн Тато Григлашвилиг цэвэр ялж хагас шигшээд шалгарлаа. Гүржийн Тато Григалашвилитэй хийсэн барилдаан түүний хувьд хүндхэн эхэлсэн. Гүрж залуу дархан үүрэх мэхээрээ вазари үнэлгээ авч давуу байдалтай болоод авав. Гэхдээ манай бөх сандарч тэвдсэнгүй тайван барилдсаар өмсөх мэхээр вазари авч, үнэлгээг тэнцүүлэв. Улмаар өрсөлдөгчөө үүрэх мэх хийхэд нь сөрж мордоод дахин вазари авч цэвэр ялалт байгууллаа.
Хагас шигшээд Автсрийн Шамил Борчашвилитэй барилдан цэвэр ялснаар олимпын наадмын алтан медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.
Алтан медалийн төлөө шинэхэн дэлхийн аварга Белгийн К.Маттиас болон олимпын хүрэл, дэлхийн аварга Таканори Нагасе нарын хэн ялсантай нь барилдана.
Demjih
Mollai uuuhai uuuhai uuuhai vzvvleed og uraad hay amjilt mundag shvv
Уухай уухай уухай
Монгол улсын иргэнийг яагаад монгол улсыг төлөөлж гэж буруу мэдээллээд байна аа. Залруулга хийх хэрэгтэй шүү
Монгол улсын иргэн гээч юуны чинь монгол улсын нэрийн өмнөөс барилдах