"Токио-2020" олимпын наадам өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжлэн явагдаж байна.
Гурван өдрийн дараах байдлаар медалийн чанараар олимпын наадмыг зохион байгуулагч Япон улсын баг найман алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол АНУ-ын баг, тамирчид долоон алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртсэн амжилтаар удаалж байна. Харин Монгол улсын баг тамирчдын хувьд жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -48кг жинд МУГТ М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн -73кг жинд Ц.Цогтбаатар нар хүрэл медаль хүртэж 43-т эрэмбэлэгдэж байна.
2021.06.27-ны өдөр /Мягмар гараг/
Монголын баг тамирчдын хуваарь /Улаанбаатарын цагаар/
11:00 цагт жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -63кг жинд Б.Ганхайч - А.Приска /Мексик/
11:30 цагт жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -81кг жинд С.Моллай - Д.Хамза /Казахстан/
12:55 цагт 3х3 сагсанбөмбөг Монгол - БНХАУ