"Токио-2020" олимпын наадам, жүдо бөхийн гурав дахь өдрийн барилдаан Ниппон Будокан ордонд үргэлжлэн явагдаж байна.
Өнөөдөр хуваарийн дагуу эрэгтэйчүүдийн -73кг, эмэгтэйчүүдийн -57кг жингийн барилдаанууд явагдаж байна.
Эмэгтэйчүүдийн -57кг жинд: Рио-2016 олимпын наадмын мөнгө, дэлхийн аварга МУГТ Д.Сумъяа хүч үзэх ба тэрээр эхний тойрогт залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Словенийн К.Кажад ялагдан тэмцээнээ дуусгалаа.
Эрэгтэйчүүдийн -73кг жинд: Залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт Ц.Цогтбаатар эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Гвинейн В.Самбатай барилдан цэвэр яллаа. Удаах тойрогт тун удахгүй Монака улсын бөхийг мөн цэвэр яллаа.
Тун удахгүй хэсгийн аваргын төлөө 2018 оны Парисын их дуулгын аварга Косово улсын Акил Гжаковатай барилдана. Хоёр бөхийн хувьд өмнө нь гурван удаа учраа таарахад хоёр удаад нь Ц.Цогтбаатар давж байлаа. Акил Гжакова нэг л удаа Ц.Цогтбаатарыг ялж Парисын их дуулга тэмцээнд анх удаа түрүүлж байсан удаатай.