Өнөөдөр манай шилдгүүд зодоглоно
Өнөөдөр манай шилдгүүд зодоглоно

Сурталчилгаа
Өнөөдөр манай шилдгүүд зодоглоно

"Токио-2020" олимпын наадам, жүдо бөхийн гурав дахь өдрийн барилдаан Ниппон Будокан ордонд үргэлжлэн явагдаж байна. 

Өнөөдөр хуваарийн дагуу эрэгтэйчүүдийн -73кг, эмэгтэйчүүдийн -57кг жингийн барилдаанууд явагдаж байна. 

Эмэгтэйчүүдийн -57кг жинд: Рио-2016 олимпын наадмын мөнгө, дэлхийн аварга МУГТ Д.Сумъяа хүч үзэх ба тэрээр эхний тойрогт залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Словенийн К.Кажатай барилдах оноолттой байна. Удаах тойрогт тэдний хэн ялсныг Бакугийн их дуулгын аварга Тайванийн Лиен Чен Лин хүлээж байна. Д.Сумъяа аварга Тайванийн бөхтэй өмнө нь таван удаа учраа таарахад гурван удаад нь давж байсан түүхтэй. 

Эмэгтэйчүүдийн -57кг жингийн оноолт

Эрэгтэйчүүдийн -73кг жинд: Залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт Ц.Цогтбаатар эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Гвинейн В.Самбатай барилдана. Таамгийн дагуу Ц.Цогтбаатар тус жинг тэргүүлэн барилдаж буй дэлхийн аваргын мөнгөн медальт Шведийн Томми Масиастай хэсгийн аваргын төлөө барилдах магадлал тун өндөр. Т.Масиастай өмнө нь хоёр удаа учраа таарахад хоёуланд нь Ц.Цогтбаатар ялж байсан түүхтэй.

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0