"Токио-2020" олимпын наадмын боксын төрлийн эхний өдөр /долоодугаар сарын 24-ний өдөр/ МУГТ Э.Цэндбаатар тулалдана.
“ТОКИО-2020” олимпын наадмын боксын төрөлд эрэгтэй найман жинд 187 тамирчин, эмэгтэй таван жинд 102 тамирчин буюу нийт 13 жинд 289 тамирчин тулалдана. Энэ удаагийн олимпын наадмын боксын төрөлд манай улсаас гурван тамирчин өрсөлдөх ба эхний өдөр дэлхийн аваргын хүрэл, Азийн наадмын аварга, Ази тивийн хошой аварга МУГТ Э.Цэндбаатар эрэгтэйчүүдийн -57кг жинд өрсөлдөнө.
Түүний жинд 27 боксчин өрсөлдөх ба манай тамирчин эхний тойрогт Кени улсын хашир туршлагатай (38 настай) Ник Окофтой тулалдана. Хэрэв ялсан тохиолдолд удаах тойрогт Зүүн Азийн наадмын мөнгөн медальт Вьетнамын Нгуен Ван Дон болон Азербайжаны Тайфур Алиев нарын хэн хожсонтой нь тулалдана. Энэ хэсгийн хамгийн хүчтэй өрсөлдөгч бол мэдээж Оросын олимпын багийн гишүүн Алберт Батиргазиев юм. Тэрээр 2019 оны ДАШТ-д шагналт байранд орж 2020 оноос мэргэжлийн бокст хүч үзэх болсон юм. Мэргэжлийн бокст гурван тулаан хийхдээ нэг ч ялагдаагүй бөгөөд бүх өрсөлдөгчөө дутуу гаргасан байдаг. Токиог зорих эрхээ Европ тивд түрүүлж авсан Алберт Батиргазиев нь яах аргагүй энэ жингийн хүчтэй өрсөлдөгч юм.
Goy bn snshde monglin ner huntiig ingej awj yawan gedeg chin