"Токио-2020" олимпын наадмын жүдо бөхийн төрөл домогт Ниппон Будокан ордонд зохион байгуулагдана.
Эхний өдөр явагдах хоёр жинд манай дэлхийн медальтнууд барилдах ба оноолтыг дэлгэрэнгүй танилцуулж байна.
Эмэгтэйчүүдийн -48кг жинд: Дэлхийн аваргын иж бүрэн медальт, "Хайбрид хаус" компани, VISA TEAM багийн гишүүн, МУГТ М.Уранцэцэг В хэсгийг тэргүүлэн барилдах тул эхний тойрогт гоц мөргөсөн байна. Хоёрдугаар тойрогт Германы К.Менз, Чилийн М.Де Варгас нарын хэн ялсантай нь барилдана. Урнаа аваргын хувьд хэн хэнтэй нь өмнө нь учраа тааран ялж байлаа. МУГТ М.Уранцэцэг өөрийн хэсэг дэх бөхчүүдтэй өмнө нь хэрхэн барилдаж байсан түүхийг авч үзье.
М.Уранцэцэг 3:1 Ф.Жулия (Испани)
М.Уранцэцэг 5:0 Р.Шира (Израиль)
М.Уранцэцэг 1:0 А.Луз (Колумб)
Товчхондоо бол Урнаа аварга В хэсгийн зургаан өрсөлдөгчөө бүгдийг нь өмнө нь илүүрхэн ялж байсан түүхтэй. Харин хагас шигшээд А хэсгийг тэргүүлэн барилдаж буй дэлхийн аваргын хүрэл медаль Косовогийн Д.Красникитэй Урнаа аварга өмнө нь дөрвөн удаа учраа таарахдаа хоёр ялж, хоёр ялагдаж байлаа. Өөрөөр хэлбэл тэдний хожил, хожигдлын харьцаа тэнцүү яваа. Хамгийн сүүлд өнгөрөгч сард зохион байгуулагдсан Будапештын ДАШТ-д хоёр бөх учраа таарахад Урнаа аварга ялсныг манай үзэгчид тодхон санаж байгаа биз ээ.
Энэ жингийн хамгийн хүчтэй өрсөлдөгч болох дэлхийн хошой аварга Украины Д.Билодид эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт ялалтын цувралд нь цэг тавьсан Францын Ш.Боуклитэй учраа таарах магадлал харагдаж байна.
Эрэгтэйчүүдийн -60 кг жинд: дэлхийн аваргын мөнгөн медальт, МУГТ Д.Амартүвшин А хэсгийн эхний тойрогт Нидерландын Т.Торниктэй барилдах оноолттой байгаа ба хоёр бөхийн хувьд өмнө нь 2019 оны Парисын их дуулга тэмцээнд учраа таарч Д.Амартүвшин гавьяат ялж байлаа. Харин хоёрын даваанд тус жинг тэргүүлэн барилдаж буй дэлхийн аваргын мөнгөн медальт ОХУ-ын Р.Мшвидовадзетэй учраа таарах ба хоёр бөхийн хувьд өмнө нь зургаан удаа таарахад дөрвөн удаад нь Р.Мшвидовадзе, хоёр удаад нь Д.Амартүвшин давж байлаа. Гэхдээ хамгийн сүүлд хоёр удаа таарахад Д.Амартүвшин ялсныг санах хэрэгтэй. Магадгүй Д.Амартүвшингийн хувьд түүний хэсгийн хамгийн хүчтэй өрсөлдөгч бол Р.Мшвидовадзе биш Тайванийн Ян Юн Вей байж мэднэ. Хоёр бөхийн ялалт, ялагдлын харьцаа тэнцүү байгаа.
Umnu ni hed yalj bsan ni hamaagui, ene chini Olimp shuu de, bugd changarsan bgaa
sain bnyy
goe bain shuu