Таеквондогийн тэмцээнд 100 ширхэг камер, 4D видео ашиглана

Сурталчилгаа
Таеквондогийн тэмцээнд 100 ширхэг камер, 4D видео ашиглана

Өнөөдөр /долоодугаар сарын 23-ны өдөр/ хүн төрөлхтний их баяр наадам "Токио-2020" олимпын наадам албан ёсоор эхэлнэ. 

 

Спорт мэдээ, мэдээллийн төрөлжсөн LiveTV sport суваг олимпын мэдээ, мэдээллийг цувралаар хүргэж байгаа ба энэ удаад олимпын наадмын үндсэн төрөл болох таеквондогийн спортыг онцлон танилцуулж байна. 

Таеквондогийн спорт нь 1988 оны Сөүлийн олимпын наадамд анх үзүүлэх тоглолтын төрлөөр танилцуулагдаж 2000 оны Сиднейн олимпын наадмаас үндсэн төрөл болон орж ирснээс хойш өнөөдрийг хүртэл хамгийн олон үзэгчтэй, спортын тэмцээнд технологийн дэвшлийг нэвтрүүлж хамгийн шударга шүүлттэй спортоор нэрлэгдэх болсон байна.

"Токио-2020" олимпын наадамд Таеквондо:

  • 4D камерийн видео давталт ашиглах болсон нь шудрага шүүлтийг улам бүр хөгжүүлэх том түлхэц болж байна. Хоёр дэвжээнд нийт 100 ширхэг камер анх удаа ашиглах гэж байна.
  • "Холимог багийн тулаан" төрөл үзүүлэх тоглолтын төрлөөр орж байна.
  • Дүрвэгчдийн багаас гурван тамирчин өрсөлдөнө. 
  • Тулааны шинэ өмсгөл танилцуулагдана. 
  • Пара-Таеквондогийн төрөл анх удаа олимпын наадмын үндсэн төрлөөр орно.  

Эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн жинд 128 тамирчин өрсөлдөж, олимпын медальтнууд тодрох ба "Токио-2020" олимпын наадмын хуваарийг танилцуулж байна. /Улаанбаатарын цагаар/ 

Долоодугаар сарын 24 /Бямба гараг/
Эмэгтэй -49, эрэгтэй -58 кг жин
09:00 - 16:00 цагт урьдчилсан тулаан
18:00 - 21:00 цагт дагах болон медалийн төлөөх тулаан
21:00 - 21:40 цагт шагнал гардуулах ёслолын ажиллагаа

Долоодугаар сарын 25 /Ням гараг/
Эмэгтэй -57, эрэгтэй -68 кг жин
09:00 - 16:00 цагт урьдчилсан тулаан
18:00 - 21:00 цагт дагах болон медалийн төлөөх тулаан
21:00 - 21:40 цагт шагнал гардуулах ёслолын ажиллагаа

Долоодугаар сарын 26 /Даваа гараг/
Эмэгтэй -67, эрэгтэй -80 кг жин
09:00 - 16:00 цагт урьдчилсан тулаан
18:00 - 21:00 цагт дагах болон медалийн төлөөх тулаан
21:00 - 21:40 цагт шагнал гардуулах ёслолын ажиллагаа

Долоодугаар сарын 27 /Мягмар гараг/
Эмэгтэй +67, эрэгтэй +80 кг жин
09:00 - 16:00 цагт урьдчилсан тулаан
18:00 - 21:00 цагт дагах болон медалийн төлөөх тулаан
21:00 - 21:40 цагт шагнал гардуулах ёслолын ажиллагаа

Эхний өдөр явагдах хоёр жингийн оноолтыг танилцуулж байна. 

Эмэгтэйчүүдийн -49кг жингийн оноолт

Эрэгтэйчүүдийн -58кг жингийн оноолт

Спорт мэдээ, мэдээллийн төрөлжсөн LiveTV sport сувгийн зүгээс дээрх хоёр жинд медаль хүртэх цаашлаад жиндээ түрүүлэх өндөр магадлалтай тамирчдыг онцлон танилцуулж байна. 

Эмэгтэй -49кг жинд: Рио-2016 олимпын наадмын хүрэл, 2015, 2019 оны ДАШТ-ий алт, 2017 оны ДАШТ-ий мөнгө, Азийн наадмын аварга Тайландын Панипак энэ жингийн гол тамирчин юм. Түүнтэй хүчтэй өрсөлдөх дэлхийн хошой аварга БНСУ-ын Сим Жаеёонг байгаа хэдий ч Панипак түүнийг 2018 оны Манчестерийн гран при, Фужирагийн гран при тэмцээний финалд учраа таарах бүрийдээ хожоод байгаа юм. 

Эрэгтэй -58кг жинд: Тус жингийн №1 бөгөөд тив, дэлхийн аварга БНСУ-ын Жан Жун өөрт байхгүй цор ганц медаль болох олимпын медаль хүртэхээр ирсэн нь дамжиггүй. Тэрээр 2018 оноос огт хожигдол гээчийг мэдрээгүй явсан ч хамгийн сүүлд 2019 он Москвагийн гран при тэмцээний финалд Мексикийн хашир туршлагатай дэлхийн аварга Делл Акуала Витод ялагдсан юм. Энэ удаа олимпын финалд тэдний дуэлийг дахин харах болов уу хэмээн үзэгчид таамаглан суугаа биз ээ. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0