Их мастер Б.Мөнгөнтуул шилдэг 32-т багтлаа

Сурталчилгаа
Их мастер Б.Мөнгөнтуул шилдэг 32-т багтлаа

ОХУ-ын Сочи хотноо шатрын "Дэлхийн цом 2021", "Эмэгтэйчүүдийн дэлхийн цом 2021" тэмцээнүүд зохион байгуулагдаж байна.

Хоёр жилд тутамд зохион байгуулагддаг тус тэмцээнд дэлхийн 100 гаруй орны зөвхөн шилдэг гэсэн шатарчид энэ сарын 11-ний өдрөөс наймдугаар сарын 8-ны өдрийн хооронд өрсөлдөнө. Энэ жилийн дэлхийн цом тэмцээний онцлог нь оролцогчдын тоо эрс нэмэгдэхийн сацуу, шагналыг сан ч мөн өссөн байна. Мөн түүнчлэн анх удаа эмэгтэйчүүдийн дэлхийн цом тэмцээнийг тусд нь зохион байгуулагдаж байна. 
Энэ удаагийн дэлхийн цомд Монгол улсаа төлөөлөн дараах тамирчид оролцож оролцож байна.

"Дэлхийн цом 2021" тэмцээнд:

  • Их мастер Д.Батсүрэн,
  • ОУМ С.Ган-Эрдэнэ,

"Эмэгтэйчүүдийн дэлхийн цом 2021" тэмцээнд:

  • Их мастер Б.Мөнгөнтуул
  • ОУМ Т.Мөнхзул нарын дөрвөн шилдэг шатарчид оролцож байна.

Тэмцээний шагналын сангийн хувьд: Эхний давааг давахад 3750 ам.долларын шагнал хүртэх бол даваа ахих тусам шагналын сан өссөөр эрэгтэй ангиллын ялагч 110,000 ам.доллар, эмэгтэй ангиллын ялагч 50,000 ам.долларын шагнал хүртэх юм. 

Үндэсний шигшээ багийн тамирчин, их мастер Б.Мөнгөнтуул Украин улсын тамирчин, их мастер Осьмак Юлияг 2:0 онооны харьцаатай илт илүү буулгаж авснаар тэмцээний шилдэг 32-т багтаж, дараагийн даваанд ОХУ-ын тамирчин, их мастер Лагно Екатеринатай хүч үзэхээр боллоо.

Эх сурвалж: Монголын шатрын холбоо


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Ангилал
Сагсан бөмбөг
2021-07-20
105
98
Хөл бөмбөг
English Premier League
2
0
2
1
0
2
3
1
2
4
2
0
5
0
1
0
3
0
1
2
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
5
2
3
1
3
1
1
0
2
1
2
1
0
2
2
3
2
4
Italian Serie A
5
1
0
2
1
4
1
1
2
0
2
2
1
1
UEFA Champions League
0
1