Японы мэргэжлийн сумо бөхийн Нагоя башёгийн дөрөв дэх өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.
Нагоя башёгийн дөрвөн өдрийн дараах байдлаар дээд зиндаанд нэг ч унаагүй гурван бөх байгаа нь их аварга Хакухо М.Даваажаргал, озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Тамаваши Б.Мөнх-Оргил нарын монгол бөхчүүд юм.
Дээд зиндаанд барилдаж буй монгол бөхчүүдийн даваа, унааны мэдээллийг танилцуулж байна.
- Маэгашира 10 Тамаваши Б.Мөнх-Оргил /4-0/ - Маэгашира 11 Котоновака /3-1/
- Маэгашира 7 Чиёошома Г.Мөнхсайхан /2-2/ - Маэгашира 6 Кирибаяама Б.Лхагвасүрэн /3-1/
- Маэгашира 5 Хошорюү С.Бямбасүрэн /3-1/ - Маэгашира 4 Котоеко /2-2/
- Маэгашира 2 Ичиножо А.Ичинноров /3-1/ - Комүсүби Мэйсей /1-3/
- Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ /4-0/ - Маэгашира 1 Дайейшо /0-4/
- Ёкозүна Хакухо М.Даваажаргал /4-0/ - Маэгашира 2 Таканошо /0-4/
Одоо энэ монгол сумоч энэ тэр гэж солиордогоо боль оо, хэнд хэрэгтэй юм бэ, улс нийгэмд эд ямар хэрэгтэй юм