Монголын жүдо бөхийн холбооноос "Токио 2020" олимпын наадамд жүдо бөхийн төрлөөр оролцох монголын баг, бүрэлдэхүүнийг албан ёсоор зарлалаа.
Олимпын чансаагаар монгол тамирчид эмэгтэйчүүдийн -48кг, -52кг, -57кг, -63кг, эрэгтэйчүүдийн -60кг, -66кг, -73кг, -81кг, -90кг, -100кг, +100кг жинд олимпын эрхээ аваад байсан юм. Харин дөрвөн жинд монгол бөхчүүд хосоороо олимпын чансаанд багтаж монголын жүдо бөхийн холбооноос эрэгтэйчүүдийн -60кг жинд МУГТ Д.Амартүвшин, ОУХМ Л.Өнөболд нарын хооронд сорил барилдаан явуулж МУГТ Д.Амартүвшин давсан юм. Тус барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
Тэгвэл дөнгөж сая "Токио 2020" олимпын наадамд жүдо бөхийн төрлөөр оролцох монголын баг, бүрэлдэхүүнийг албан ёсоор зарлалаа.
Эрэгтэйчүүд
- -60кг жинд МУГТ Д.Амартүвшин
- -66кг жинд ОУХМ Ё.Басхүү
- -73кг жинд ОУХМ Ц.Цогтбаатар
- -81кг жинд С.Моллай
- -90кг жинд ОУХМ Г.Алтанбагана
- -100кг жинд МУГТ Л.Отгонбаатар
- +100кг жинд МУГТ Ө.Дүүрэнбаяр
Эмэгтэйчүүд
- -48кг жинд МУГТ М.Уранцэцэг
- -52кг жинд ОУХМ Л.Сосорбарам
- -57кг жинд МУХБ, МУГТ Д.Сумъяа
- -63кг жинд ОУХМ Б.Ганхайч
- -78кг жинд ОУХМ О.Мөнхцэцэг
Жүдо бөхийн олимпын бүрэлдэхүүнд багтаж буй 12 тамирчнаас найм нь дэлхийн медальтан тамирчин юм.