Олон улсын жүдо бөхийн холбооноос гаргасан олимпын чансаагаар Казахстан улсаас таван жинд долоон тамирчин эрхийн болзол хангаад байгаа байна.
Мөн түүнчлэн эрэгтэйчүүдийн -81кг жинд цагаан хуудсаар Жакарта 2018 азийн наадмын алтан медальт Хамза Дидар мөн оролцох эрхтэй болсон байна. Эмэгтэйчүүдийн -48кг жинд ганц тамирчин эрхийн болзол хангасан нь Г.Отгонцэцэг юм. Тэрээр Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж эхэлснээсээ хойш олимп, дэлхийн хүрэл медалийг аваад байгаа. Токио-2020 бол түүний хоёр дахь олимп юм. Казахстан улс түүхэндээ олимпын наадмаас жүдо бөхийн төрлөөр гурван медаль хүртэж байсны нэг нь Г.Отгонцэцэгийн медаль юм. Тэрээр Токио-2020 олимпын наадамд өөрийн үндсэн жин болох -48кг жинд зодоглох ба олимпын чансаагаар 14-т эрэмбэлэгдэж байна.
Казахстанаас жүдо бөхийн төрлөөр олимпын анхны медалийг Бээжингийн олимпын наадамд Ашхат Зиткиев хүртэж байлаа. Харин удаах мөнгөн медалийг дэлхийн аварга Е.Сметов Рио-2016 олимпын наадмаас хүртэж байлаа. Тэрээр энэ жил ч мөн олимпд зодоглоно.
Отгонцэцэг чи олимпод аваргалж чаднаа охин минь. Амжилт