Олимпын төрөлт таеквондогийн 24 дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж байна.
Ливан улсын Бейрут хотноо зохион байгуулагдаж буй Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний пара-таеквондогийн төрөлд манай улсаас Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль, Х.Энхтуяа, Ц.Даваачулуу нар хүрэл медаль хүртлээ. ДАШТ, ААШТ-ий тус бүр дөрвөн удаагийн аварга Г.Болор-Эрдэнийн шигшээ тулааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
Өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр хуваарь ёсоор насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн -63кг, -80кг, эмэгтэйчүүдийн -67кг жингүүдийн тулаан явагдах ба манай улсаас ОУХМ П.Тэмүүжин, ОУХМ Д.Чинзориг нар тулалдана. Манай тулаанчдын хэн хэн нь хоёр хожиход медалийн болзол хангах оноолттой байгаа ба манай тамирчдын оноолтын мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Манай тамирчдын тулааны дараалал:
Эрэгтэйчүүдийн -63кг жинд Д.Чинзориг эхний тулаандаа Ираны Бахрам Синатай тулалдах байсан ч Иран тамирчин өнөө өглөөний хяналтын жиндээ орж чадаагүйн улмаас хасагдсан байна. Тиймээс Д.Чинзориг шууд хүрэл медалийн төлөө тус жинг тэргүүлэн тулалдаж буй Ираны Ахмади Сороуштэй нэгдүгээр дэвжээний долоо дахь тулаанд гарч ирнэ.
-80кг жинд П.Тэмүүжин БНСУ-ын Пак Вү Хёкт ялагдан тэмцээнээ дуусгалаа.
Шууд дамжуулалтыг Ливаны таеквондогийн холбооны албан ёсны доорх линкээр хүлээн авч үзнэ үү.
https://www.youtube.com/watch?v=a-zHrm-1YUs