"Токио-2020" олимпын наадамд Хойд Солонгос улс оролцохоос татгалзсан тул тус улсаас зарим спортын төрөлд аваад байсан эрхийг өөр улсад шилжүүлж байна.
Тодруулбал: Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -53, -62кг жинд Хойд Солонгосын аваад байсан хоёр эрхийг дэлхийн нэгдсэн бөхийн холбооны олимпын эрх олгох тогтолцооны дагуу дахин хуваарилалт хийжээ.
Эмэгтэйчүүдийн -53кг жинд 2019 оны дэлхийн аварга, Жакарта Азийн наадмын аварга, Ази тивийн гурван удаагийн аварга алдарт Пак Ён Мигийн эрхийг Эквадорт улсад шилжүүлсэн бол олимпын хошой аварга, дэлхийн аваргын алт, гурван мөнгө, нэг хүрэл медальт Рим Жонсимын аваад байсан -62кг жингийн эрхийг Румын улсад шилжүүлэх болсон байна.
яагаад Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн, Америкийн аварга шалгуулах хөл бөмбөгийн тэмцээний тухай мэдээ ч байдаггүй юм бэ