"Токио 2020" олимпын наадмын өмнөх хамгийн сүүлчийн жүдо бөхийн насанд хүрэгчдийн ганцаарчилсан болон багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэ удаагийн холимог багийн ДАШТ-д 15 орны баг оролцож Япон улсын багийн тамирчид бүх өрсөлдөгчдөө нэг ч хожил алдалгүйгээр итгэл төгс түрүүллээ. Манай улсын хувьд В хэсэгт эхний барилдаанаа ОХУ-ын эсрэг хийж ялагдал хүлээсэн бол ОХУ-ын баг тамирчид улмаар хэсгийн аварга болж хагас шигшээд Японы багт хожигдлоо.
Ташрамд сонирхуулахад Токио-2020 олимпын наадамд жүдо бөхийн холимог багийн төрөл анх удаа зохион байгуулагдах ба үзэгчдийн сонирхлыг ихээр татах нь дамжиггүй.