"Токио 2020" олимпын наадмын өмнөх хамгийн сүүлчийн жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн долоо хоногийн турш амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн бол өнөөдөр жүдо бөхийн багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ.
Энэ удаагийн холимог багийн ДАШТ-д 15 орны багийн 150 тамирчин оролцоно. Холимог багийн хувьд эрэгтэй гурав, эмэгтэй гурван жингийн тамирчид оролцох ба манай улсын багт дараах тамирчид оролцоно.
Эмэгтэйчүүдийн -57кг жин:
- Хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Сумъяа
- ОУХМ Б.Хорлоодой
Эмэгтэйчүүдийн -70кг жин:
- ОУХМ Ц.Энхчимэг
- ОУХМ Б.Ганхайч
Эмэгтэйчүүдийн +70кг жин:
- ОУХМ Б.Эрдэнэт-Од
- ОУХМ А.Адъяасүрэн
Эрэгтэйчүүдийн -73кг жин:
- ОУХМ Ц.Цогтбаатар
- ОУХМ Г.Хэрлэн
Эрэгтэйчүүдийн -90кг жин:
- ОУХМ Г.Алтанбагана
- Дэлхийн аварга Сайед Моллай
Эрэгтэйчүүдийн +90кг жин:
- ОУХМ Б.Гончигсүрэн
- МУГТ Ө.Дүүрэнбаяр
Манай баг В хэсэгт ОХУ, Германы багуудтай орсон ба эхний барилдаанаа ОХУ-ын багтай хийнэ.