Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн долоо хоногийн турш тун үзүүштэй болж өндөрлөлөө.
Унгар улсын Будапешт хотноо зохион байгуулагдаж буй энэ удаагийн ДАШТ-д 118 орны 665 тамирчин оролцож 27 улсын тамирчид медаль хүртлээ.
Япон улсын баг тамирчид таван алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Монгол улсын баг тамирчид хоёр хүрэл, дөрвөн шагналт байранд орсон амжилтаар 19 дүгээр байрт эрэмбэлэгдсэн байна.
Энэ удаагийн ДАШТ-ий гол дуулиан бол жүдо бөхөөр дэлхийд тэргүүлэгч БНСУ-ын баг нэг ч медаль хүртэж чадалгүй тэмцээнээ дуусгалаа. Тэд эмэгтэйчүүдийн -78кг жингээс бусад бүх жинд тамирчдаа оролцуулсан ч хараахан медаль хүртэж чадсангүй. Медалийн таамагт зүй ёсоор нэрлэгдэж байсан Рио-2016 олимпын мөнгө, 2015 оны дэлхийн аваргын хүрэл медальт Жон Бокёонг эхний барилдаандаа Бельгийн залуу тамирчинд цэвэр ялагдсан юм.
Харин манай улсаас эмэгтэйчүүдийн -48, эрэгтэйчүүдийн -66кг жинд хүрэл медаль хүртэж медалийн буухиагаа тасалсангүй.
Тэмцээний эхний өдөр манайхны медалийн салхийг хагалан хүрэл медаль хүртсэн эмэгтэйчүүдийн -48кг жинд Хайбрид Хаус, Жи Мобайль, Visa Team багийн тамирчин, дэлхийн аваргын иж бүрэн медальт МУГТ М.Уранцэцэгийн бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -66кг жинд хүрэл медаль хүртсэн ОУХМ Ё.Басхүүгийн бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.