Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зургаа дахь өдрөө эрэгтэйчүүдийн -100кг, эмэгтэйчүүдийн -78кг жингийн барилдаанаар үргэлжлэн явагдаж байна.
Унгар улсын Будапешт хотноо зохион байгуулагдаж буй энэ удаагийн ДАШТ-д 118 орны 665 тамирчин оролцож байна. Монгол улсаас энэ удаагийн ДАШТ-д оролцох баг, тамирчдын мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. Тэмцээний дэлгэрэнгүй хуваарийг ЭНД дарж үзнэ үү.
Тэмцээний эхний өдөр манайхны медалийн салхийг хагалан хүрэл медаль хүртсэн эмэгтэйчүүдийн -48кг жинд Хайбрид Хаус, Жи Мобайль, Visa Team багийн тамирчин, дэлхийн аваргын иж бүрэн медальт МУГТ М.Уранцэцэгийн бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -66кг жинд хүрэл медаль хүртсэн ОУХМ Ё.Басхүүгийн бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
Өнөөдөр хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн -100кг, эмэгтэйчүүдийн -78кг жингийн барилдаан явагдаж байгаа ба манай улсаас МУГТ Л.Отгонбаатар, Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ Б.Эрдэнэт-Од, Үндэсний шигшээ баг, "Женко" клубын тамирчин ОУХМ Б.Гончигсүрэн нар барилдана.
Эрэгтэйчүүдийн -100кг жинд 52 бөх зодоглож байгаа ба ОУХМ Б.Гончигсүрэн А хэсэгт эхний тойрогтоо Грекийн Г.Маллиаропоулостой барилдах бол МУГТ Л.Отгонбаатар D хэсэгт Украины А.Савицкитэй барилдана.
Эмэгтэйчүүдийн -70кг жингийн С хэсэгт ОУХМ Б.Эрдэнэт-Од эхний тойрогт тухайн хэсгийг тэргүүлэн барилдаж буй залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Германы В.А.Аннатай барилдах оноолт таарчээ.
Шууд дамжуулалтыг олон улсын жүдо бөхийн холбооны албан ёсны Youtube сувгаас хүлээн авч үзэх боломжтой.