М.Уранцэцэг аварга Г.Отгонцэцэгтэй 11 дэх удаагаа учраа таарч байна

Сурталчилгаа
М.Уранцэцэг аварга Г.Отгонцэцэгтэй 11 дэх удаагаа учраа таарч байна

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдрийн барилдаанууд явагдаж байна. 

 

Унгар улсын Будапешт хотноо зохион байгуулагдаж буй энэ удаагийн ДАШТ-д 118 орны 665 тамирчин оролцож байна. Монгол улсаас энэ удаагийн ДАШТ-д оролцох баг, тамирчдын мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. Тэмцээний дэлгэрэнгүй хуваарийг ЭНД дарж үзнэ үү. 

Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эмэгтэйчүүдийн -48кг, эрэгтэйчүүдийн -60кг жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас Хайбрид Хаус, Жи Мобайль, Visa Team багийн тамирчин, дэлхийн аваргын иж бүрэн медальт МУГТ М.Уранцэцэг, Г.Наранцэцэг, Л.Өнөболд нар барилдаж байна. 

Явцын мэдээлэл:

Эмэгтэйчүүдийн -48кг жинд ОУХМ Г.Наранцэцэг эхний тойрогт Сербийн Николис Миликад торгуулиар ялагдан тэмцээнээ дуусгалаа. Харин энэ жингийн С хэсгийг тэргүүлэн барилдаж буй МУГТ М.Уранцэцэг эхний тойрогт гоц мөргөн хоёрдугаар тойрогт БНСУ-ын залуу бөх О Еожуг цэвэр яллаа. Гуравдугаар тойрогт Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэгтэй 11 дэх удаагаа учраа тааран барилдана. Хоёр бөхийн хувьд өмнө нь 10 удаа учраа тааран барилдахад МУГТ М.Уранцэцэг аварга зургаан удаад нь давж байлаа. Хамгийн сүүлд 2019 оны ДАШТ-д учраа таарахад М.Уранцэцэг аварга боолтоор цэвэр ялж байсныг манай үзэгчид тод санаж байгаа биз ээ. 

Эрэгтэйчүүдийн -60кг жинд ОУХМ Л.Өнөболд эхний тойрогт Украины бөхийг ваза-ари үнэлгээгээр, хоёрдугаар тойрогт АНУ-ын А.Диазыг цэвэр яллаа. Хоёр бөхийн хувьд энэ оны Мастерс тэмцээнд анх удаа учраа таарахад Л.Өнөболд давж байлаа. 

Шууд дамжуулалтыг олон улсын жүдо бөхийн холбооны албан ёсны Youtube сувгаас хүлээн авч үзэх боломжтой. 

Татами 1: https://youtu.be/PIzGnUyCunk
Татами 2: https://youtu.be/svQh9bJ8gyM
Татами 3: https://youtu.be/_d7vVchFVYM


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Зочин

    Г.Отгонцэцэг сайн байна даа,Л.Өнөбөлд бас сайн байна даа

  2. Зочин

    өө магтаад шаасан нам шаалгадаг байна шдээ Өнөболд нь хахахаха

  3. Зочин

    гүйх нохойд гүйхгүй нохой саад гэгч л боллоо,өнөө магтаад байсан гавьяат шинэ Отгонцэцэгт байнга ялагддаг муу японд нам шаалгаж онигоо боллоо

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0