"Токио-2020" олимпын эрхийн хамгийн сүүлчийн бөгөөд цорын ганц эрх олгох FIBA 3x3 сагсанбөмбөгийн тэмцээнд монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг хэсгээсээ хоёроор гарлаа.
Урьд шөнө манай баг Румыны багийг 22:9 харьцаагаар хожсон ч тэмцээнийг зохион байгуулагч Унгарын багт 8:21 харьцаагаар хожигдон хэсгээсээ хоёроор гарлаа.
Ийнхүү манай баг өнөөдөр хасагдах шатанд А хэсгээс гурваар гарсан Украины багтай өрсөлдөхөөр боллоо.
Хэрэв манай баг Украины багийг хожвол хагас шигшээд Бельгийн шигшээ баг хүлээж байна.
Монгол - Украины тоглолт өнөөдөр /зургаадугаар сарын 6-ны өдөр/ Улаанбаатарын цагаар 22:05 цагт явагдах хуваарьтай байна.
Монгол 8:21 Унгарын тоглолт бүрэн эхээрээ.