Сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн долоо хоногийн турш ширүүн өрсөлдөөнтэйгээр явагдаж өндөрлөлөө.
Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа. Анх удаа өндөр мөнгөн шагналтайгаар зохион байгуулагдсан энэ удаагийн ААШТ-д 17 орны 150 гаруй ширэн бээлийтэн өрсөлдлөө. Монгол улсаас үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, эрэгтэй багийн дасгалжуулагч А.Гантулга, эмэгтэй багийн дасгалжуулагч Б.Пүрэв-Очирын удирдлага дор дараах 13 тамирчин оролцож гурван алт, таван хүрэл медаль хүртлээ.
Монгол боксчид 2007 оны ААШТ-ээс гурван алтан медаль хүртэж байсан бол 14 жилийн дараа дахин гурван алтан медаль хүртэж монгол түмнээ баярлууллаа. Спорт мэдээ, мэдээллийн www.livetv.mn/sport суваг уламжлал ёсоор сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулан үзүүлэхээс гадна тэмцээний мэдээ, мэдээллийг шуурхай хүргэн ажиллалаа.
Алтан медаль хүртсэн тамирчдынхаа финалын тулааныг бүрэн эхээр нь толилуулж байна. Эрэгтэйчүүдийн -56кг жинд ОУХМ Х.Энх-Амар алтан медалийн төлөө 2019 оны дэлхийн аварга, Ази тивийн аварга, Жакарта Азийн наадмын аварга Узбекистаны алдарт Миразизбек Мирзахалиловыг гурван үеийн турш илүүрхэн "зодож" алтан медаль хүртэн эх орныхоо далбааг мандууллаа. М.Мирзахалиловыг монголын бокс сонирхогчид эчнээ мэдэх биз ээ. Тэрээр 2019 оны ДАШТ-ий хагас шигшээд Э.Цэндбаатарыг, 2018 оны Жакартагийн Азийн наадмаар Х.Энх-Амарыг хожиж байлаа.
Улс, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, яваа тамирчин хүүд, ийм мундаг хүүг төрүүлж өсгөсөн ангийн найздаа халуун баяр хүргэж, илүү их амжилт , сайн сайхан бүхний дээдийг хүсье.
Илүү илүү
Үнэхээр гайхалтай тамирчдаараа бахархаж байна.Миний монголын залуусын хиймор өөдөө байг.
Ямар мундаг юм бэ.Спортынхан л биднийг баярлуулах юм даа.Шудрага зохион байгуулалт сайтай .Дэлхийд азидаа ч манлай юмаа.Хөгжлөарөө арай гайгүй нэгнээ дэмжиж дэлхийд өрсөлдөх хэрэгтэйшдээ.