Английн хөлбөмбөгийн премьер лигийн 35, 36 дугаар тойргийн тоглолтууд явагдаж байна.
Одоогийн байдлаар 80 оноотойгоор Манчестер Сити клуб хүснэгтийг тэргүүлж байгаа ба харин тэдний ард Манчестер Юнайтед клуб 70 оноотойгоор удаалж байна. Хүснэгтийг тэргүүлэгч Манчестер хотын багууд сүүлийн тоглолтуудад хожигдоод байна. Тодруулбал: Манчестер Сити клуб Челси клубыг талбайдаа хүлээн авахдаа 2:1 харьцаагаар хожигдсон бол Манчестер Юнайтед клуб мөн талбайдаа Лейстер сити клубт 2:1 харьцаагаар хожигдсон юм.
Тэгвэл урьд шөнө Манчестер Юнайтед клуб Ливерпүүл клубыг Олд Трамфорд цэнгэлдээ хүлээн авлаа. Тоглолтын гоолыг салхийг талбайн эзэд хагалсан ба 10 дахь минутад Б.Фернандес гоолдлоо. Гэвч Ливерпүүлээс 34 дэх минутад Д.Жота, 45+3, 47 дахь минутад Р.Фирмино дабль хийж 3:1 харьцаагаар зочид тэргүүлж эхэллээ. 68 дахь минутад М.Рашфорд гоолдон тооны харьцааг 3:2 болгон ойртуулсан ч М.Салах 90 дэх минутад гоолдон тоглолтын эцсийн цэгийг хатгалаа.
Тоглолтын дараа Ливерпүүл клуб 60 оноотой болж хүснэгтийн тавдугаар байр руу дэвшлээ. Тэдний урд 64 оноотой Челси клуб дөрөвдүгээрт бичигдэж байна.