14 дэх удаагийн пүүл биллиардын дэлхийн цомын тэмцээн зохион байгуулагдаж байна.
2006 оноос зохион байгуулагдаж ирсэн пүүл биллиардын дэлхийн цомын тэмцээн нь дэлхийн шилдэг 31 орны 32 баг (зохион байгуулагч орон давуу эрхээр хоёр баг оролцуулдаг) оролцдог томоохон тэмцээн юм. Харин энэ удаагийн тэмцээнд Англиас гурван баг оролцож байна. Өнгөрсөн хугацаанд Ази тивийн төлөөлөл болох БНХАУ, Филиппин улсын багууд тус бүр гурван удаа түрүүлж байсан бол Австри улсын баг хоёр удаа түрүүлж байлаа.
14 дэх удаагийн дэлхийн цомын тэмцээний эхний тоглолтод чансааны 1-т эрэмбэлэгдэн оролцож буй Австрийн баг (2019 оны дэлхийн цомын аварга) чансааны 32-т эрэмбэлэгдэн оролцож буй Словакийн багт хожигдон шуугиан тарилаа. Мөн түүнчлэн 2019 оны дэлхийн цомын тэмцээний хагас шигшээд үлдсэн Испанийн баг (чансааны 3-т эрэмбэлэгдсэн) чансааны 30-д эрэмбэлэгдэн оролцож буй Италийн багт хожигдлоо.
Тэмцээний форматын хувьд шөвгийн найм хүртэл түрүүлж долоон хожил авсан баг дараагийн шатанд шалгарах бол шөвгийн найм болон хагас шигшээд түрүүлж ес, шигшээ тоглолтод түрүүлж 11 хожсон баг нь хожих форматаар зохион байгуулагдаж байна.