Дэлхийн аварга С.Муки медальгүй хоцорлоо

Сурталчилгаа
Дэлхийн аварга С.Муки медальгүй хоцорлоо

Жүдо бөхийн Казаны их дуулга тэмцээний хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдаж ОХУ-ын бөхчүүд нутгийн дэвжээндээ тэргүүлж эхэллээ.  

Тэмцээний эхний өдөр медалийн чанараар Японы улсын баг хоёр алтан медаль хүртэн хошуучилж байсан бол хоёр өдрийн дараах байдлаар тэмцээнийг зохион байгуулагч эзэн орон буюу ОХУ-ын баг тамирчид гурван алт, таван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж эхэллээ. Тэмцээний эхний өдрийн цэвэр ялалтуудын түүвэр бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. 

Эмэгтэйчүүдийн -70кг жинг тэргүүлэн барилдсан дэлхийн хошой аварга Арай Чизуруг жүдо сонирхогчид түрүүлнэ хэмээн таамаглаж байсан ч хагас шигшээд ОХУ-ын залуу бөхөд өвдөг шороодлоо. Дэлхийн хошой аваргыг давсан залуучуудын дэлхийн аваргын мөнгөн медальт ОХУ-ын М.Таймизова улмаар алтан медаль хүртсэн байна. Энэ нь түүний их дуулга ангиллын тэмцээнээс хүртэж буй анхны алтан медаль нь юм.

Эрэгтэйчүүдийн -81кг жинг тэргүүлэн барилдсан дэлхийн аварга Израилийн С.Муки түрүүлэх бөхчүүдийн таамагт байсан хэдий ч эхний тойрогтоо Узбекистаны Бобоев Гиёосжонд торгуулиар цэвэр ялагдлаа. -73кг жинг тэргүүлэн барилдсан Израилийн Бутбул Тохар мөн л медалийн таамагт байсан ч хагас шигшээд ОХУ-ын залуу бөхөд ялагдан медальгүй хоцорлоо. 

Өнөөдөр хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн -90кг, -100кг, +100кг, эмэгтэйчүүдийн -78кг, +78кг жингүүдийн барилдаан Улаанбаатарын цагаар 16:00 цагт хэсгийн барилдаанаар эхлэх бол 22:00 цагт медалийн төлөөх барилдаан явагдах хуваарьтай байна.

Казаны их дуулга тэмцээнийг та жүдо бөхийн www.ippon.tv сайтаас шууд хүлээн авч үзэх боломжтойгоос гадна манай сайт тэмцээний явцын мэдээлэл, онцлох барилдаануудыг цаг алдалгүй шуурхай хүргэх болно. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0