Өнөөдөр манай дөрвөн бөх олимпын эрхийн төлөө барилдана

Сурталчилгаа
Өнөөдөр манай дөрвөн бөх олимпын эрхийн төлөө барилдана

"Токио-2020" олимпын эрх олгох бөхийн төрлүүдийн хамгийн сүүлийн тэмцээн болох Дэлхийн эрхийн тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэлнэ. 

Болгар улсын Софи хотноо энэ сарын 6-9-ний өдрүүдэд зохион байгуулагдах энэхүү тэмцээнд жин тус бүрийн финалд үлдсэн хоёр бөхөд олимпын их наадамд оролцох эрх олгох юм. Манай улсын хувьд хараахан эрхээ аваагүй байгаа таван жинд бөхчүүдээ сойж байна. Тодруулбал: 

Эрэгтэй:

  • 57 кг жинд насанд хүрэгчдийн ДАШТ-ий хошой хүрэл медальт, МУГТ Э.Бэхбаяр
  • 74 кг жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Б.Бямбадорж
  • 86 кг жинд насанд хүрэгчдийн ДАШТ-ий мөнгөн медальт, МУГТ П.Өнөрбат
  • 97 кг жинд Азийн танхимын наадмын хүрэл медальт, ОУХМ Ч.Алтангэрэл

Эмэгтэй:

  • 62 кг жинд “Иван Яригин” олон улсын тэмцээний аварга, ОУХМ Х.Болортуяа

Тэмцээний хуваарь ёсоор өнөөдөр эрэгтэй жингүүдийн хэсгийн болон хагас шигшээ барилдаанууд явагдана.

Өнөөдөр барилдах манай бөхчүүдийн оноолт:

57кг жингийн оноолт

74кг жингийн оноолт

86кг жингийн оноолт

97кг жингийн оноолт

Тэмцээний хуваарь /Улаанбаатарын цагаар/ 

15:00 цагт чөлөөт бөхийн 57, 65, 74, 86, 97, 125 кг жингийн урьдчилсан барилдаан

23:15 цагт ээлтийн ёслолын ажиллагаа

01:00 цагт дээрх жингүүдийн хагас шигшээ барилдаан явагдана. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Батсүрэн

    УБ цагаас хэдээс юун дээр үзэх вэ?

    1. Батсүрэн

      аа за,харлаа баярлалаа

  2. Зочин

    Олимпын эрх аваад ч яах юм билээ, даахгуй нохой булуу хураана л гэдэгсэн

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0