Мэргэжлийн снукер биллиардын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд өрсөлдөх тамирчид тодорлоо.
Шөвгийн наймд тунан үлдсэн эн тэнцүүхэн өрсөлдөгчдийн үр дүн:
Жич: Дэлхийн аварга болсон тамирчдын ДАШТ-д түрүүлсэн оныг нэрний ард нь бичсэн болно.
- Антоны Макгилл 12:13 Стуарт Бингхам (2015)
- Марк Виллиамс (2000, 2003, 2018) 3:13 Марк Селби (2014, 2016, 2017)
- Нейл Робертсон (2010) 8:13 Кайрен Вилсон
- Шаун Мөрфи (2005) 13:11 Жадд Трамп (2019)
Тус бүр дэлхийн гурван удаагийн аварга болох Марк Виллиамс болон Марк Селби нарын тоглолтоос бусад тоглолтууд үндсэндээ ширүүн өрсөлдөөнтэй явагдлаа. Шөвгийн наймын төлөөх тоглолтод дэлхийн дөрвөн удаагийн аварга Жон Хиггинсийг буулган авахдаа тоглож байсан шигээ М.Виллиамс тоглож чадсангүй. Тэрээр М.Селбид хожигдсоныхоо дараа сэтгүүлчдэд: "Өнөөдөр Марк гайхалтай байлаа. Хэрэв цаашид энэ эрчээ алдахгүй тогловол түүнийг хэн ч зогсоож чадахгүй" хэмээн хэлсэн байна.
Мөн түүнчлэн дэлхийн чансааг тэргүүлж буй Ж.Трамп аваргыг Шаун Мөрфи хожин бооцоо тавигчдын таамгийг эвдлээ. Хоёр тамирчны хувьд өмнө нь 33 удаа учраа таарахад Ж.Трамп аварга 22 удаад нь хожиж байсан ч хамгийн сүүлд буюу өнгөрөгч 2020 онд хоёр удаа учраа таарахад хоёуланд нь Шаун Мөрфи хожсон юм.
Ийнхүү ДАШТ-ий хагас шигшээд Марк Селби, Шаун Мөрфи, Стуарт Бингхам нарын дэлхийн аваргуудаас гадна түрүү жилийн үзүүр түрүү Кайран Вилсон тунан үлдлээ.
Өнөөдөр хуваарь ёсоор /Улаанбаатарын цагаар/ 20:00 цагт Стуарт Бингхам болон Марк Селби нарын тоглолтоор хагас шигшээ тоглолт эхлэнэ.
Selby Murpy 2 avargiin tuluu uldeed 3-5-aar Murpyn hoshuuchilj bnaa