Мэргэжлийн снукер биллиардын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймын тоглолтууд ширүүн өрсөлдөөнтэй явагдаж байна.
Шөвгийн наймд тунан үлдсэн эн тэнцүүхэн өрсөлдөгчдийн тоглолтуудын эхний үр дүн:
Жич: Дэлхийн аварга болсон тамирчдын ДАШТ-д түрүүлсэн оныг нэрний ард нь бичсэн болно.
- Антоны Макгилл 9:7 Стуарт Бингхам (2015)
- Марк Виллиамс (2000, 2003, 2018) 2:6 Марк Селби (2014, 2016, 2017)
- Нейл Робертсон (2010) 8:8 Кайрен Вилсон
- Шаун Мөрфи (2005) 4:4 Жадд Трамп (2019)
Дээрх тоглолтуудаас хамгийн сонирхолтой учраа бол мэдээж тус бүр дэлхийн гурван удаагийн аварга болох Марк Виллиамс болон Марк Селби, тус бүр нэг удаа дэлхийн аварга болсон Жадд Трамп болон Шаун Мөрфи нарын үзэгчдийн анхаарлын төвд байлаа.
Өнөөдөр хуваарь ёсоор /Улаанбаатарын цагаар/ 17:00 цагт Марк Виллиас болон Марк Селби, Нейл Робертсон болон Кайрен Вилсон нарын тоглолтууд үргэлжлэн явагдана.