Ронни аварга шөвгийн наймд үлдэж чадсангүй

Сурталчилгаа
Ронни аварга шөвгийн наймд үлдэж чадсангүй

 

Шөвгийн 16-д энэ удаагийн ДАШТ-д өрсөлдсөн Ронни О Сулливан, Жон Хиггинс, Нейл Робертсон, Стуарт Бингхам, Жадд Трамп, Марк Виллиамс, Марк Селби, Шаун Мөрфи нарын найман дэлхийн аварга тамирчид бүгд шалгараад байсан ч Ронни аварга хожигдон тэмцээнээ дуусгалаа. 

Урьд шөнө шөвгийн наймын эхний тамирчин тодорлоо. Түрүү жилийн ДАШТ-д ширүүн өрсөлдөөн дундаа хагас шигшээ хүртэл гарч ирсэн Шотланд тамирчин Антоны Макгилл дэлхийн зургаан удаагийн аварга Ронни О Сулливаныг буулган авлаа. Тэрээр карьерийнхаа түүхэнд анх удаа Ронни аваргыг хожиж буй нь энэ юм. Мөн түүнчлэн ДАШТ-ий шөвгийн наймд гурав дахь удаагаа тунан үлдэж байна. Шөвгийн наймд Антоны Макгилл дэлхийн аварга Стуарт Бингхам болон Жеми Жонес нарын хэн хожсонтой тоглох юм.    

ДАШТ-ий оноолт болон үр дүн /2021.04.24/

Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний салхийг хагалан дэлхийн зургаан удаагийн аварга Ронни О Сулливан Марк Жойсыг буулган авсан билээ. Тус тоглолтыг ЭНД дарж үзнэ үү. 

Дэлхийн аварга Нейл Робертсон Хятадын Лиан Венбог илт илүүрхэн буулган авч (10:3) шөвгийн 16-д шалгарсан тоглолтыг ЭНД дарж үзнэ үү. 

Дэлхийн дөрвөн удаагийн аварга Жон Хиггинс Хятадын Тиан Пенфейг хожсон тоглолтыг ЭНД дарж үзнэ үү. 

Дэлхийн аварга Стуарт Бингхам болон Дин Жунхуй нарын шийдвэрлэх тоглолтыг ЭНД дарж үзнэ үү. 

Дэлхийн чансааг тэргүүлэгч Жадд Трамп аварга өөрийн нутаг нэгт Лиам Хайфийлдийг илүүрхэн буулган авсан тоглолтыг ЭНД дарж үзнэ үү.

Шөвгийн 16-д Ронни О Сулливан болон Антоны Макгилл нарын эхний тоглолтуудыг ЭНД дарж үзнэ үү. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Altansvh

    Ronii awrag haramsaltai yumaa

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0