Мэргэжлийн снукер биллиардын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолтууд эхэллээ.
Шөвгийн 16-д энэ удаагийн ДАШТ-д өрсөлдсөн Ронни О Сулливан, Жон Хиггинс, Нейл Робертсон, Стуарт Бингхам, Жадд Трамп, Марк Виллиамс, Марк Селби, Шаун Мөрфи нарын найман дэлхийн аварга тамирчид бүгд шалгарлаа.
Урьд шөнө Марк Селби аварга Норвеги тамирчин Курт Мафлинийг 10:1 харьцаагаар, 2005 оны дэлхийн аварга Шаун Мөрфи өөрийн нутаг нэгт Марк Девисийг 10:7 харьцаагаар тус тус хожин шөвгийн 16-д өрсөлдөх тамирчдыг бүрдүүллээ.
Мөн түүнчлэн урьд шөнө шөвгийн 16-ын эхний тоглолт явагдсан ба дэлхийн зургаан удаагийн аварга Ронни О Сулливан Шотланд гаралтай Антони Макгиллтэй эхний тоглолтуудаа хийлээ. Тоглолт эн тэнцүүхэн явагдаж 4:4 харьцаагаар тэнцүү явж байна. Хоёр тамирчны хоорондын хожил, хожигдлын түүхийг сөхөн харвал тэд 2011 оноос хойш нийт зургаан удаа учраа таарахад Ронни аварга бүгдэд нь хожиж байлаа.
Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний салхийг хагалан дэлхийн зургаан удаагийн аварга Ронни О Сулливан Марк Жойсыг буулган авсан билээ. Тус тоглолтыг ЭНД дарж үзнэ үү.
Дэлхийн аварга Нейл Робертсон Хятадын Лиан Венбог илт илүүрхэн буулган авч (10:3) шөвгийн 16-д шалгарсан тоглолтыг ЭНД дарж үзнэ үү.
Дэлхийн дөрвөн удаагийн аварга Жон Хиггинс Хятадын Тиан Пенфейг хожсон тоглолтыг ЭНД дарж үзнэ үү.
Дэлхийн аварга Стуарт Бингхам болон Дин Жунхуй нарын шийдвэрлэх тоглолтыг ЭНД дарж үзнэ үү.
Дэлхийн чансааг тэргүүлэгч Жадд Трамп аварга өөрийн нутаг нэгт Лиам Хайфийлдийг илүүрхэн буулган авсан тоглолтыг ЭНД дарж үзнэ үү.