Дэлхийн аваргууд шөвгийн 16-г бүрдүүлж байна

Сурталчилгаа
Дэлхийн аваргууд шөвгийн 16-г бүрдүүлж байна

Мэргэжлийн снукер биллиардын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ширүүн өрсөлдөөнтэй явагдаж байна. 

 

Одоогоор байдлаар шөвгийн 16 тамирчин бараг бүгд тодроод байна. Бараг хэмээн тодорхойлж хэлсний учир нь одоогоор Ронни О Сулливан, Жон Хиггинс, Нейл Робертсон, Стуарт Бингхам, Жадд Трамп, Марк Виллиамс зэрэг дэлхийн аваргууд бүхий 14 тамирчин шалгараад байна. Үлдсэн хоёр тамирчны хувьд дэлхийн гурван удаагийн аварга Марк Селби 8:1 харьцаатайгаар Норвеги тамирчин Курт Мафлинийг илүүрхэж байгаа бол 2005 оны дэлхийн аварга Шаун Мөрфи болон Марк Девис нар эн тэнцүүхэн тоглож байгаа ч дэлхийн аваргууд хоёрдугаар шатанд гарах магадлал харьцангуй өндөр юм. 

Дэлхийн чансааг тэргүүлэгч Жадд Трамп аварга шөвгийн 16-д шалгарахдаа нутаг нэгт Лиам Хайфийлдийг илүүрхэн буулган авлаа. Тоглолтын туршид Жадд Трамп аваргын цохилтын дундаж хурд 18.9 секунд байлаа. 

ДАШТ-ий оноолт болон үр дүн /2021.04.22/

Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний салхийг хагалан дэлхийн зургаан удаагийн аварга Ронни О Сулливан Марк Жойсыг буулган авсан билээ. Тус тоглолтыг ЭНД дарж үзнэ үү. 

Дэлхийн аварга Нейл Робертсон Хятадын Лиан Венбог илт илүүрхэн буулган авч (10:3) шөвгийн 16-д шалгарсан тоглолтыг ЭНД дарж үзнэ үү. 

Дэлхийн дөрвөн удаагийн аварга Жон Хиггинс Хятадын Тиан Пенфейг хожсон тоглолтыг ЭНД дарж үзнэ үү. 

Дэлхийн аварга Стуарт Бингхам болон Дин Жунхуй нарын шийдвэрлэх тоглолтыг ЭНД дарж үзнэ үү. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0