Сонирхогчдын боксын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолтууд явагдлаа.
Польш улсын Кийлс хотноо зохион байгуулагдаж буй сонирхогчдын боксын залуучуудын ДАШТ-д манай улсаас эрэгтэй дөрөв, эмэгтэй дөрөв буюу нийт найман тамирчин тулалдаж байгаа ба манай баг, бүрэлдэхүүний мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Монгол улсаас эмэгтэйчүүдийн 51кг жинд боксын үндэсний шигшээ багийн тамирчин А.Хулан, эрэгтэйчүүдийн 52кг жинд үндэсний шигшээ багийн тамирчин Э.Сүхбат нар хүрэл медалийн болзол хангалаа.
Манай тамирчид өчигдөр ОХУ-ын боксчидтой мөнгөн медалийн төлөөх тулаанаа хийсэн ч харамсалтай нь ялагдан хүрэл медаль хүртэж тэмцээнээ өндөрлүүллээ. Хэдийгээр Э.Сүхбат ОХУ-ын боксчинг сүүлийн хоёр үеийн турш илүүрхэн тулалдсан ч харамсалтай нь шүүгчид нөгөө талд ялалтыг өглөө. Бүр 5:0 харьцаагаар ОХУ-ын боксчны талд ялалт өглөө. Эрхэм үзэгч та тулааны бичлэгийг үзэн шүүлт шударга болсон эсэхэд өөрийн дүгнэлтээ хийнэ биз ээ. Сонирхогчдын боксын олон улсын холбоог (AIBA) авилгалд идэгдэж, спортын шударга шүүлт хийж чадахгүй байгаа үндэслэлээр олон улсын олимпын хороо олимпын наадмаас боксын төрлийг хасах дээрээ тулж эцэст нь AIBA-гийн оролцоогүйгээр зохион байгуулахаар болоод байгаа ч тэд шүүлтээ шударга бус явуулсан хэвээр л байна.
Э.Сүхбатын хагас шигшээд ОХУ-ын боксчинтой тулалдсан тулааны бичлэгийг бүрэн эхээр нь толилуулж байна.
А.Хулангийн хүрэл медалийн төлөөх тулааныг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү.
Э.Сүхбатын хүрэл медалийн төлөөх тулааныг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү.
Манай сайт сонирхогчдын боксын залуучуудын ДАШТ-ийг дөрөвүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 11 хоногийн турш шууд дамжуулан үзүүлэхээс гадна монгол ширэн бээлийтнүүдийхээ тулааны бичлэг болон явцын мэдээллийг тогтмол, шуурхай хүргэж байна.
Илт давуу л хочихгүй бол тэнцүүхэн тоглолтоос ялалт авна гэж бараг байхгүй.
Нээх илт илүүрхэхгүй бол хэцүү л юм байна даа
puk ibbq . цаг н болсон дандаа даруулж бха. илт бхад
Энэ бокс ёстой бүтэхгүй спорт. Дандаа луйвар. Энэ залуу үнэхээр мундаш тоглосон. Монголын ирээдүй болохоор залуу байна.
манай хэд иймийг үеийн үед мэдсээр л байж оноогоор ялагдчаад араас нь гоншигнохын. илт байсан юм бол нам нам цохиод л яваад байлдаа тэгэж чадахгүй бол үхсэнэээ хийж бокс гэж явдаг байнааа энэ хэдэн тамирчид гээч юмнууд. одоо болиоч. жилийн жилд л манайхыг шүүгчийн булхайгаар яллаа гээд л гонгинохын манайхан гэж юмнууд
Чи одоо хэн юм бэ? Үнэхээр ялсан байна шудрага бус байна. 51 кг унатал нь цохиод байдаг тийм амар жин биш байх шүү... Хөгийн эр минь .. Чам шиг юмнуудыг хархаас дургүй хүрэх юм
Iim sonin ym bichhee bolildoo ring deer gar urguugui bol yalagdsan l gesen vg enend chin onovchtoi tsohilt bs ymnuudiig hardii shdee shvvlt gedeg chin harin daraa ni yalhiin tuld ushuu iluu beltgele hj hicheeh heregtei biz dee dandsa neg shvvltruu buruugaa chihej bhiin
Шүүлт булхай орсон зүйл байхгүй гэж бодож байна. Энэтхэг 7 эмэгтэй тамирчин медалийн болзол хангаад 7-уулаа шигшээ тулаанд шалгарч байна. Бусад руу алдаагаа бүү чихээ
тэнцүүхэн л үзсэн байна. дасгалжуулагч нь тамирчин нь юм хэлэхгүй байхад энд сэтгүүлчид элдэв балай юм бичиж тэнэг, ёс суртахууггүй ард түмнээр тамирчидыг доромжилуулхаа болимоор юм.