Мэргэжлийн снукер биллиардын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гурав дахь хоног дээрээ үргэлжлэн явагдаж байна.
Одоогоор байдлаар шөвгийн 16-д дэлхийн Ронни О Сулливан, Жон Хиггинс, Нейл Робертсон зэрэг дэлхийн аваргууд бүхий найман тамирчин шалгараад байна. Сонирхуулахад энэ удаагийн ДАШТ-д найман дэлхийн аварга тамирчин оролцож байгаагаас хамгийн удаагийн дэлхийн аварга болсон тамирчин нь мэдээж зургаан удаагийн дэлхийн аварга Ронни О Сулливан байгаа юм.
Мэргэжлийн снукер биллиардын 2021 оны ДАШТ-д өрсөлдөж буй дэлхийн аваргууд:
- Ронни О Сулливан зургаан удаа
- Жон Хиггинс дөрвөн удаа
- Мар Селби, Марк Вилиамс нар тус бүр гурван удаа
- Жадд Трамп, Нейл Робертсон, Стуарт Бингхам, Шаун Мөрфи нар тус нэг удаа дэлхийн аварга болоод байгаа юм.
Урьд шөнө дэлхийн дөрвөн удаагийн аварга Жон Хиггинс Хятадын Тиан Пенфейг 10:7 харьцаагаар буулган авч шөвгийн 16-д шалгарлаа. Тэрээр тоглолтын 14 дэх өрөгт 7:7 болж тэнцсэн бөгөөд нэмж гурван хожил байгуулснаар өрсөлдөгчөө буулган авлаа. Тоглолтын дараа Жон Хиггинс аварга: "Жил бүр ДАШТ-ий эхний шат ямагт маш дарамттай байдаг. Энэ үеийг л даваад гарчихвал цаашаа бол асуудалгүй л дээ. Одоо хоёр өдөр бэлтгэлээ өшөө сайн хийх хэрэгтэй юм шиг байна" хэмээн ярьжээ.
Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний салхийг хагалан дэлхийн зургаан удаагийн аварга Ронни О Сулливан Марк Жойсыг буулган авсан билээ. Тус тоглолтыг ЭНД дарж үзнэ үү.
Дэлхийн аварга Нейл Робертсон Хятадын Лиан Венбог илт илүүрхэн буулган авч (10:3) шөвгийн 16-д шалгарсан тоглолтыг ЭНД дарж үзнэ үү.