Олимпын наадмын өмнөх жүдо бөхийн Европ тивийн томоохон сорил тэмцээн болох насанд хүрэгчдийн Европын аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
45 орны 359 жүдоч барилдсан энэ удаагийн Европын аварга шалгаруулах тэмцээнд Европ тивийн төдийгүй нэлээдгүй жинд дэлхийн чансааг тэргүүлэгчид зодоглосон чанартай тэмцээн боллоо. Гурван өдрийн дараах байдлаар Косово улсын баг тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртсэн ажилтаар тэргүүлсэн бол Туркын баг тамирчид хоёр алт хүртэж удаалсан байна. Бусад 10 жинд өөр, өөр улсын жүдочид түрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл 14 жинд 12 улсаас аварга төрсөн гэсэн үг юм.
Тэмцээний эхний өдрийн шилдэг цэвэр ялалтуудын түүврийн ЭНД дарж үзнэ үү.
Тэмцээний хоёр дахь өдрийн шилдэг цэвэр ялалтуудын түүврийн ЭНД дарж үзнэ үү.
Жүдо бөх сонирхогчдыг ойрын хугацаанд дараах тэмцээнүүд хүлээж байна.
- Тавдугаар сарын 1-2: Загребийн Европын нээлттэй тэмцээн
- Тавдугаар сарын 5-7: Казаны их дуулга тэмцээн