Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн төрөлд манай бүсгүйчүүд амжилттай барилдаж байна.
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглох монгол бөхчүүдийн мэдээлэл болон тэмцээний дэлгэрэнгүй хуваарийг ЭНД дарж үзнэ үү.
Өчигдөр эмэгтэй чөлөөт бөхийн эхний таван жин буюу 50, 55, 59, 68, 76 кг жингүүдийн барилдаан явагдаж манай улсаас зодоглосон таван бөхөөс нэг алт, хоёр мөнгөн медаль хүртсэн. 55кг жинд алтан медаль хүртсэн ОУХМ М.Дөлгөөний бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
Тэгвэл өнөөдөр үлдсэн таван жин болох 53, 57, 62, 65, 72 кг жингүүдийн тойргийн болон хагас шигшээ барилдаан дөнгөж сая өндөрлөлөө. Өнөөдөр барилдсан бөхчүүдээс маань 57 кг жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ А.Батцэцэг, 62 кг жинд "Аврагч" спорт хорооны тамирчин ОУХМ Х.Болортуяа, 65 кг жинд "Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ З.Болортунгалаг нар орой алтан медалийн төлөө барилдахаар боллоо.
Түүнчлэн 72 кг жинд ОУХМ Э.Цэвэгмэд хүрэл медалийн болзол хангасан бөгөөд 20:00 цагт медалийн өнгөө хувиргах шийдвэрлэх барилдааныг өнгөрсөн жилийн Азийн аварга, эзэн орны Жамила Бакбергеноватай хийнэ.
Танай телевизийн ажилч хамт одогд иаш их баярлаж байдгаа илэрхийлье
20 цагаас яаж шууд үзэх вэ? энэ рүү орохоор л сумоч тагалчаад юу ч гарахгүй юм
Taalagdlaa
Хаанаас үзэх вэ