Холимог тулааны дэлхийн шилдэг холбоодын нэг болох ONE FC холбооны бүх оддын ээлжит тулаанд монголын шилдэг тулаанч, Ширэн Бээлий Клуб, ZorkysMMA багийн тамирчин З.Шинэчагтага тулалдлаа.
Бүх оддын цуврал тулааны салхийг хагалан өнгөрөгч долоо хоногт UFC холбооны 12 удаагийн аварга Деметрий Жонсон One Championship холбооны аварга Адриано Мораестэй тулалдан дуулиан, шуугиантайгаар эхэлсэн бол өнөөөр хоёр дахь тулаан мөн л тулааны спорт сонирхогчдын анхаарлын төвд байлаа. /Д.Жонсон болон А.Мараес нарын тулааныг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү/
Холимог тулааны бүх оддын хоёр дахь тулаанд монгол тулаанч, Ширэн бээлий клуб, ZorkysMMA багийн тамирчин Золцэцэгийн Шинэчагтага Японы Ёшикэ Накахаратай тулалдлаа. Манай тамирчинтай тулалдсан Ёшики Накахара нь жюүжицү, жүдо бөхөөр бүх японы аварга болж байсан бөх суурьтай тамирчин юм. Тиймдээ ч тулааны эхнээс барилдахыг илүүд үзэж хэвтээгээс довтолж байсан ч З.Шинэчагтага амжилттай хамгаалахын сацуу босоо тулаанд оновчтой цохилтуудыг ээлж дараалан хийж байлаа. Харин хоёрдугаар үеийн төгсгөллд манай тулаанч хэвтээд хориотой өшиглөлт хийснээр улаан карт аван ялагдал хүлээлээ.