Монголын таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчид олимпын эрхийн тэмцээн, ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохынхоо өмнө олон улсын хамтарсан бэлтгэлд хамтрагдаж байна.
Цар тахлын улмаас бүтэн жил гаруй хугацаанд тэмцээн уралдаанд оролцоогүйгээс гадна бэлтгэл сургуулилтаа ч олигтой базааж амжаагүй манай шигшээ багийнхан өнгөрөгч нэгдүгээр сараас 90 хоногийн турш дотооддоо нэгдсэн бэлтгэлд гараад байсан юм. Тэгвэл өчигдрөөс манай тамирчид Кыргыз улсын Бишкек хотноо олон улсын шигшээ багуудын хамтарсан бэлтгэлд хамрагдаж эхэллээ.
Монголын таеквондогийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хур Ин Ён /БНСУ/, дасгалжуулагч Д.Лхагвадорж нарын удирдлага дор найман тамирчин бэлтгэлд хамрагдаж байгаа ба манай тамирчид тавдугаар сарын 21-22-ны өдрүүдэд Иордан улсын Амман хотноо зохион байгуулагдах олимпын эрхийн тэмцээнд оролцохоос гадна зургаадугаар сарын 15-18-ны өдрүүдэд Ливан улсын Бейрут хотноо зохион байгуулагдах Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод эх орондоо буцаж ирэх хуваарьтай байгаа юм.
Ташрамд сонирхуулахад энэ жил Монгол улсад таеквондогийн спорт үүсч хөгжсөний 30 жилийн ой тохиож байгаа бөгөөд Монголын таеквондогийн холбооноос ойн хүрээнд олон төрлийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд буйгаа мэдээллээ.
соёлооо аха амжилт
Livetv.mn D.Lkhagvadorj chine ahlah n shuu de, ygd ingeed bdiin be?
Livetv chine ugaasaa J.Erdenebatiin uls turiinh n reklam shuu de. Setguulchid medegdel muutai
Соёлоо хүүдээ амжилт хүсэе мундаг шүү