Өнгөрөгч долоо хоногт бөхийн төрлүүдийн “Токио-2020” зуны олимпын наадмын эрх олгох Ази тивийн тэмцээн зохион байгуулагдаж манай улс таван эрх авлаа.
Энэ сарын 9-11-ний өдрүүдэд Казахстан улсын Алмата хотноо сонгомол бөх, эмэгтэй чөлөөт бөх, эрэгтэй чөлөөт бөхийн олимпын эрхийн Ази тивийн тэмцээн зохион байгуулагдсан бөгөөд манай сайт монгол бөхчүүдийнхээ бүх барилдааны бичлэгийг цувралаар толилуулж байна.
Манай бөхчүүдээс хамгийн эхний олимпын эрх авсан ОУХМ Ц.Намуунцэцэгийн бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
Эмэгтэйчүүдийн -53кг жинд урамтай сайхан барилдаж түрүүлсэн “Нур-Султан-2019” насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Женко” клубийн тамирчин ОУХМ Б.Болортуяагийн барилдааны бичлэгүүдийг ЭНД дарж үзнэ үү.
39 насандаа гурав дахь олимпдоо зодоглох эрхээ авсан МУГТ О.Бурмаагийн бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзн үү.
Өрсөлдөгч бүрээ илүүрхэн ялж эрхийн авахын сацуу аваргын алтан медаль хүртсэн ОУХМ Б.Хонгорзулын бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
Эрхийн тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн барилдаан болж манай бөхчүүд олимпын нэг эрх, мөнгөн медальтай тэмцээнээ өндөрлүүллээ. 125 кг жинд ОУХМ М.Лхагвагэрэл эхний барилдаандаа Пакистаны бөхийг цэвэр яллаа. Удаах барилдаанд Кыргызстаны бөхийг 7:2 харьцаагаар буулган авлаа.
Хагас шигшээд Японы тамирчныг 9:0 харьцаагаар ялж олимпийн эрхээ авахын зэрэгцээ аваргын төлөө барилдах эрхтэй болсон юм.
Шигшээ барилдаанд өнгөрсөн жилийн Азийн аварга, эзэн орны Юсуп Батырмурзаевтай хүч үзэж 2:4-өөр ялагдлаа.
Одоогоор манай эрэгтэй бөхчүүд олимпын хоёр жинд эрхээ аваад байгаа ба үлдсэн жинд эрхээ авахын тулд тавдугаар сарын 6-9-ний өдрүүдэд Болгар улсын София хотод зохион байгуулагдах дэлхийн эрхийн тэмцээнд сүүлийн боломж байгаа юм. Тус тэмцээнд мөн л жин тус бүрт шигшээд шалгарсан тамирчид олимпийн наадмын эрх авах юм.
gy