Өнөөдөр манай таван бөх олимпын эрхийн төлөө барилдана

Сурталчилгаа
Өнөөдөр манай таван бөх олимпын эрхийн төлөө барилдана

Казахстан улсын Алмата хотноо зохион байгуулагдаж буй бөхийн төрлүүдийн “Токио-2020” зуны олимпын наадмын эрх олгох Ази тивийн тэмцээн сонгомол бөхийн төрлөөр эхэлж олимпын наадамд зодоглох бөхчүүд тодорлоо. 

Жин жингийн финалд шалгарсан тамирчид олимпын эрхийн авах бөгөөд тэмцээний эхний өдөр сонгомол бөхийн төрөлд дараах тамирчид олимп явах тийзээ авлаа. 

60кг жинд: Дэлхийн аваргын хүрэл медальт БНХАУ-ын Валихан Сайлик, дэлхийн аваргын мөнгөн медальт Кыргызстаны Золаман Шаршенбеков
67кг жинд: Ази тивийн аварга Ираны Мохаммад Реза Гераей, дэлхийн хошой аварга БНСУ-ын Рюу Хан-су
77кг жинд: Ази тивийн аварга Кыргызстаны Акзол Махмудов, Японы Шохей Ябику
87кг жинд: Ази тивийн аваргын хошой хүрэл медальт БНХАУ-ын Пен Фей, Казахстаны Нурсултан Турсинов
97кг жинд: Ази тивийн аваргууд болох Ираны Мохаммад Хади Сарави, Кыргызстаны Узур Дузупбеков
130кг жинд: Азийн наадмын аварга Узбекистаны Муминжон Абдуллаев, дэлхийн аваргын хүрэл медальт БНСУ-ын Ким Минсеок

Сонгомол бөхийн төрөлд манай улсаас ОУХМ М.Даваабанди -60кг жинд өрсөлдсөн ба тэрээр эхний тойрогт Ази тивийн аварга Тажикстаны Фируз Мирзоржабовд ялагдан тэмцээнээ дуусгасан юм. 

Өнөөдөр хуваарь ёсоор эмэгтэй чөлөөт бөхийн олимпын эрхийн тэмцээн үргэлжлэн явагдах ба манай улсаа дараах бөхчүүд зодоглож байна. Тэмцээний хуваарийн мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

Эмэгтэйчүүд

50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг
53 кг: Бат-Очирын Болортуяа
57 кг: Болдсайханы Хонгорзул
62 кг: Сүхээгийн Цэрэнчимэд
76 кг: Очирбатын Бурмаа

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0