Жүдо бөхийн Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээний ганцаарчилсан төрлийн сүүлийн өдрийн финалын барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.
Өнөөдөр хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн -90кг, -100кг, +100кг, эмэгтэйчүүдийн -78кг, +78кг жингүүдийн барилдаан явагдсан ба таамгийн дагуу дараах бөхчүүд финалд шалгараад байна.
Финалд шалгарсан бөхчүүд:
Эмэгтэйчүүдийн -78кг жин:
Азийн аваргын хошой хүрэл медальт БНСУ-ын Ёон Хюнжи, Ази тивийн хошой мөнгөн медальт БНХАУ-ын Ма Зензао.
Эмэгтэйчүүдийн +78кг жин:
Парисын их дуулгын мөнгөн медальт БНХАУ-ын Ван Ян, Тбилисийн их дуулгын аварга БНХАУ-ын Су Шияан.
Эрэгтэйчүүдийн -90кг жин:
Дэлхийн аваргын мөнгөн медальт Японы Мукай Шойчиро, Дюселдорфын их дуулгын аварга Узбекистаны Бобонов Давлат.
Эрэгтэйчүүдийн -100кг жин:
Дэлхийн аварга Японы Аарон Волф, Дюселдорфын их дуулгын аварга Узбекистаны Хуррамов Мухаммадкарим.
Эрэгтэйчүүдийн -66кг жин:
Олимп, дэлхийн мөнгөн медальт Японы Харасава Хисаёоши, Ази тивийн залуучуудын хошой аварга БНСУ-ын Ким Минжон.