Саад, бэрхшээлийг даван туулсаар С.Моллай аварга хүрэл медаль хүртлээ

Сурталчилгаа
Саад, бэрхшээлийг даван туулсаар С.Моллай аварга хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсыг төлөөлөн ганцаараа оролцсон дэлхийн аварга С.Моллай хүрэл медаль хүртлээ. 

 

Энэ удаагийн тэмцээнд 29 орны 195 тамирчин оролцож байгаа ба манай улсаас эрэгтэйчүүдийн -81кг жинд С.Моллай аварга ганцаараа оролцлоо. Урьдчилсан мэдүүлгээр манай улсаас МУГТ Д.Сумъяа, дэлхийн аварга С.Моллай тэргүүтэй эрэгтэй ес, эмэгтэй долоо буюу нийт 16 тамирчин оролцох байсан ч харамсалтай нь манай тамирчид коронавирусийн халдвар авч тэмцээнд оролцох боломжгүй болсон талаарх мэдээллийг ЭНД дарж уншина уу.

Өчигдөр тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -73кг, -81кг, эмэгтэйчүүдийн -63кг, -70кг жингүүдийн барилдаан явагдсан ба манай улсаас дэлхийн аварга С.Моллай жингээ тэргүүлэн барилдлаа. 

Тэрээр эхний барилдаанаа өөрийн төрсөн нутгийн буюу Ираны бөхтэй учраа таарч цэвэр яллаа. Монгол улсын иргэншил авснаасаа хойш анх удаа Ираны бөхтэй барилдсан нь энэ байлаа. Хэсгийн аваргын төлөө Тажикстаны бөхийг мөн цэвэр ялж хагас шигшээд барилдсан юм. Хагас шигшээд тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны бөхтэй барилдан ялагдал хүлээснээр хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Үзэгч та хагас шигшээ барилдааны бичлэгийг үзээд тус барилдааны шүүлтэд өөрийн дүгнэлтээ хийх биз ээ. 

Хүрэл медалийн төлөөх барилдаанд Жакарта-2018 азийн наадмын аварга Казахстаны Хамза Дидартай барилдан нэмэлт цагт цэвэр яллаа. Хоёр бөхийн хувьд өмнө нь Жакарта-2018 Азийн наадмын финалд таарахад манай бөх ялагдсан хариугаа авч чадлаа. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Зочин

    Баяр хүргэе

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0