LIVE: С.Моллай аварга яг одоо хүрэл медалийн төлөө барилдана

Сурталчилгаа
LIVE: С.Моллай аварга яг одоо хүрэл медалийн төлөө барилдана

Жүдо бөхийн Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдрийн шигшээ барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна. 

 

Энэ удаагийн тэмцээнд 29 орны 195 тамирчин оролцож байгаа ба манай улсаас эрэгтэйчүүдийн -81кг жинд С.Моллай аварга ганцаараа оролцоно. Урьдчилсан мэдүүлгээр манай улсаас МУГТ Д.Сумъяа, дэлхийн аварга С.Моллай тэргүүтэй эрэгтэй ес, эмэгтэй долоо буюу нийт 16 тамирчин оролцох байсан ч харамсалтай нь манай тамирчид коронавирусийн халдвар авч тэмцээнд оролцох боломжгүй болсон талаарх мэдээллийг ЭНД дарж уншина уу.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн -73кг, -81кг, эмэгтэйчүүдийн -63кг, -70кг жингүүдийн барилдаан явагдсан ба манай улсаас дэлхийн аварга С.Моллай жингээ тэргүүлэн барилдлаа. Тэрээр эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Ираны залуу бөхийг, хэсгийн аваргын төлөө Тажикстаны бөхийг тус тус цэвэр ялж хагас шигшээд барилдсан юм. Хагас шигшээд тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны бөхтэй барилдан ялагдал хүлээснээр хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. 

Яг одоо манай бөх хүрэл медалийн төлөө Жакарта-2018 азийн наадмын аварга Казахстаны Хамза Дидартай барилдана. Хоёр бөхийн хувьд өмнө нь хоёр удаа тааран барилдахад С.Моллай аварга ялагдаж байсан түүхтэй. Азийн наадмын финалд хоёр бөх таарч байсныг жүдо сонирхогчид маань санаж байгаа биз ээ. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0