LIVE: Туялзуур сэлэмний өсвөр үе, залуучуудын ДАШТ
LIVE: Туялзуур сэлэмний өсвөр үе, залуучуудын ДАШТ

Өсвөр үе залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж байна. 

71 дэх удаагийн өсвөр үе, залуучуудын туялзуур сэлэмний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжлэн явагдаж байна. Одоогийн байдлаар илд сэлэм (Sabre) ангиллаар дэлхийн аваргын медальтнууд тодроод байна. Тодруулбал: залуучуудын эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон багийн илд сэлэм (Sabre) ангилал, өсвөр үеийн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан Sabre төрөл явагдаж дууслаа. 

Гурван өдрийн дараах байдлаар БНСУ-ын баг тамирчид хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол ОХУ-ын баг тамирчид нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар удаалж байна.

Өнөөдөр тэмцээний дөрөв дэх өдөр хуваарь ёсоор залуучуудын эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан хөнгөн сэлэм (Foil) ангиллын тэмцээн явагдаж байна. 

 

Дүрэм: Foil буюу хөнгө сэлэмний төрлийн дүрмийг танилцуулахад өрсөлдөгч тамирчныхаа маскны доод хэсэг болон зөвхөн хантааз хэсэгт цавчих буюу сэлэмний аль нэг хэсгээр хүрсэн тохиолдолд оноо авна. Ганцаарчилсан төрлийн хэсгийн тулаан нь гурван минутаар таван онооны төлөө тулалдах дүрэмтэй байдаг. Харин хасагдах шатанд гурван минутаар гурван үе тулалдах ба түрүүлж 15 оноо авсан тамирчин ялалт байгуулна. Хоёр тамирчны хэн нэгэн нь 15 оноо аваагүйгээр цаг дууссан тохиолдолд хамгийн өндөр оноо авсан нь ялагч болох юм.   

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Ангилал
Сагсан бөмбөг
2021-04-14
105
130
90
103
123
117
117
112
98
100
106
115
106
116
124
132
109
147
113
114
123
106
111
123
Хөл бөмбөг
English Premier League
3
0
0
0
Spanish Primera División
3
4
German Bundesliga
0
0
Italian Serie A
0
1
UEFA Champions League
1
2
0
0