Жүдо бөхийн Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээний эхний өдрийн финалын барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.
Энэ удаагийн тэмцээнд 29 орны 195 тамирчин оролцож байгаа ба манай улсаас эрэгтэйчүүдийн -81кг жинд С.Моллай аварга ганцаараа оролцох юм. Урьдчилсан мэдүүлгээр манай улсаас МУГТ Д.Сумъяа, дэлхийн аварга С.Моллай тэргүүтэй эрэгтэй ес, эмэгтэй долоо буюу нийт 16 тамирчин оролцох байсан ч харамсалтай нь манай тамирчид коронавирусийн халдвар авч тэмцээнд оролцох боломжгүй болсон талаарх мэдээллийг ЭНД дарж уншина уу.
Өнөөдөр тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эрэгтэйчүүдийн -60кг, -66кг, эмэгтэйчүүдийн -48кг, -52кг, -57кг жингийн барилдаанууд явагдаж байна.
Финалд шалгарсан бөхчүүд:
Эмэгтэйчүүдийн -48кг жин:
Залуучуудын дэлхийн аваргын мөнгөн медальт Казахстаны А.Абиба, 2019 оны Ази тивийн аварга БНХАУ-ын Ли Янан.
Эмэгтэйчүүдийн -52кг жин:
Жакарта-2018 Азийн наадмын мөнгөн медальт БНСУ-ын Парк Да Сол, 2015 оны өсвөрийн дэлхийн аварга бөгөөд 2019 оны Ази тивийн аварга Узбекистаны К.Диёора.
Эмэгтэйчүүдийн -57кг жин:
Залуучуудын дэлхийн аваргын хошой хүрэл медальт БНСУ-ын Ким Жисү, Ази тивийн аваргын хошой хүрэл медальт БНХАУ-ын Лу Тонжуан
Эрэгтэйчүүдийн -60кг жин:
2019 оны Ази тивийн аварга мөнгөн медальт Тайванийн Ян Юун Вей, Олимпын наадмын хүрэл, Дэлхийн гурван удаагийн аварга Японы алдарт Такато Наохиса аварга нар тунан үлдээд байна.
Эрэгтэйчүүдийн -66кг жин:
Олимпын мөнгө, дэлхийн аварга БНСУ-ын Ан Баул, Тбилисийн их дуулгын аварга Узбекистаны Нуриллаев Сардор нар тунан үлдээд байна.