Монголын жүдо бөхийн шигшээ багийнхан хилийн чандад хорионд байгаа
Монголын жүдо бөхийн шигшээ багийнхан хилийн чандад хорионд байгаа

Сурталчилгаа
Монголын жүдо бөхийн шигшээ багийнхан хилийн чандад хорионд байгаа

Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид хамтарсан бэлтгэл, хэд хэдэн томоохон тэмцээнд оролцохоор хоёрдугаар сарын 26-наас Узбекистан улсыг зорьсон билээ. 

Гэвч өнгөрөгч сарын 26-28-ны өдөр Гүрж улсад зохион байгуулагдсан Тбилсийн их дуулга тэмцээний өмнө манай шигшээ багийн зарим тамирчдаас авсан коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарснаар тэмцээнээ өнжих болсон юм. Тодруулбал Тбилисийн их дуулга тэмцээнд оролцох урьдчилсан мэдүүлгэд манай улсаас 18 бөх барилдахаар мэдүүлгээ өгөөд байсан ч дээрх шалтгааны улмаас зургаан тамирчин хасагдаж 12 бөх оролцсон байдаг. Эх сурвалжийн мэдээлж буйгаар манай тамирчид болон дасгалжуулагчид бүгд шахуу халдвар авч одоогоор Гүрж улсад хорионд байгаа ажээ. Халдвар аваагүй цөөн хэдэн тамирчин Кыргызстан улсын Бишкек хотноо хүрэлцэн очоод байгаа ч Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах хорооноос манай баг, тамирчдыг тэмцээнд оролцуулахаас татгалзсан байна. 

Энэ удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсыг төлөөлөн С.Моллай аварга ганцаараа зодоглох ба тэрээр оны өмнөхөн коронавирусийн халдвар аваад эдгэсэн байдаг.  


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Зочин

    Авчрах хэрэгтэй хэцүү байгаа шүү дээ.

  2. Зочин

    Эндээ хямдхан тусаж болох байхад заавал татвар телегчдийн менгийг урэн байж тэнд очиж корона тусах хэрэг юу байна, жудогийн холбооны менежмэнтээ гэж, гайхалтай

  3. Munkhdavaa.B

    Tamirchid biy bolon setgel sanaani hatuujil saitai uchiraad hungun tusaad idgeh bha

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0