Киргизстан улсын Бишкек хотноо зохион байгуулагдах жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний дэлгэрэнгүй хуваарийг танилцуулж байна.
Урьдчилсан байдлаар 30 орны 215 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгөөд энэ удаагийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын тухайд МУГТ Д.Сумъяа, дэлхийн аварга С.Моллай тэргүүтэй эрэгтэй ес, эмэгтэй долоо буюу нийт 16 тамирчин оролцох урьдчилсан мэдүүлгээ өгөөд байна. Эх орноо төлөөлөн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох манай баг, бүрэлдэхүүний мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Тэмцээний хуваарь /Улаанбаатарын цагаар/:
Дөрөвдүгээр сарын 5 /Даваа гараг/
17:00 цагт: Сугалаа
Дөрөвдүгээр сарын 6 /Мягмар гараг/
13:00 цагт: Эрэгтэйчүүдийн -60, -66кг, эмэгтэйчүүдийн -48, -52, -57кг жингийн хэсгийн барилдаан
18:00 цагт: Нээлтийн ёслолын ажиллагаа
19:00 цагт: Дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаан
Дөрөвдүгээр сарын 7 /Лхагва гараг/
14:00 цагт: Эрэгтэйчүүдийн -73, -81кг, эмэгтэйчүүдийн -63, -70кг жингийн хэсгийн барилдаан
19:00 цагт: Дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаан
Дөрөвдүгээр сарын 8 /Пүрэв гараг/
14:00 цагт: Эрэгтэйчүүдийн -90, -100кг, +100кг, эмэгтэйчүүдийн -78, +78кг жингийн хэсгийн барилдаан
19:00 цагт: Дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаан
Дөрөвдүгээр сарын 9 /Баасан гараг/
11:00 цагт: Холимог багийн хэсгийн барилдаан
19:00 цагт: Холимог багийн медалийн төлөөх барилдаан
амжилт хүсье багаараа орохгүй болсон гээд пост яваад байсан худлаа юу